Шуудай нүүрсний үнэтэй хөөцөлдөж явахаар халдаг тен аваад өгчих сайд аа
2010-12-16

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Кекшүзан Д.Батбаяр нар өчигдөр төрийн ордноо СХД-ийн 27-н ахмадын хорооны дарга нараа хүлээн авч уулзлаа. Хоёр гишүүний хувьд өнгөрсөн 10,11 сард тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзах үеэр хийсэн ажлуудаа танилцуулахад ахмадууд дүүрэг хороон дээр их ажил хийж байгаа ч ахмадын асуудлууд хоцрогдоод байна хэмээсний дагуу эрхэм гишүүд энэ удаад ахмадын хороодынхоо дарга нарыг онцлон хүлээж авсан нь энэ аж. Гэхдээ зүгээр ч нэг уулзалт биш дүүргийнхээ ахмадуудын төлөө, түүнчилэн залуу зандан насаа улс эх орныхоо төлөө хөдөлсөр бүтээлэ өргөж гавьяаныхаа амралтыг эдэлж буй настануудынхаа төлөө төрийн зүгээс ямар бодлого шийдвэр гаргах ёстой юм, юу хийвэл илүү хүрч, ахмадууд сэтгэл хангалуун байх талаар тэдний төлөөллийг хүлээн авч санал бодлыг нь сонсоход зарим шийдвэрлэж болох асуудлууд дээр хариулт өгөхөөр цуглуулсан нь энэ гэнэ. Ахмадуудын хувьд ч үе үеийн парламентад сонгогдсон гишүүдээс өмнө нь ахмадын хорооны дарга нарыг төрийн ордноо бүгдийг нь цуглуулан санаа бодлыг нь сонсож, ахмадуудын төлөө, дүүрэг хороон дээр хийгдэх ажлын талаар санал хүсэлтийг нь сонсож байгаагүйг тэд онцлон талархал илэрхийлээд санал бодлоо хэлцгээлээ. СХДүүргийн ахмадын хорооны дарга н.Сандуйжав: Би 42 жил би хувьсгалт намын гишүүн байж тодорхой албан тушаалыг хашиж явсан. Гэхдээ өнөөдөр бид хийж бүтээж байгаа зүйлийнхээ төлөө улстөржмөөргүй байна. Хийсэн нэгнээ дэмжиж урам өгч байх ёстой гэж би боддог. Тэр утгаараа СХД-ээс УИХ-д сонгогдсон АН-ын  хоёр гишүүнийхээ хийсэн ажилд сэтгэл хангалуун байдаг. Маш олон ажил хийсэнд ахмадууд баярлаж явдаг аа. Энэ удаагийн уулзалтаар ч мөн биднийг нэгтгэн хүлээж авч санал хүсэлтийг нь сонсож байгаад талархал илэрхийлье. Юм хийгээд байдаг болохоор араас нь тавих хүсэлт бас  их байдаг юм байна. Бид ирэх жил дүүрэгтээ гурван үеийн чуулга уулзалт болон ахмадын урлагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хоёр асуудал дээр эрхэм гишүүд дэмжиж туславал их сайн байна.  Түүнчилэн  СХД-т ахмадын сувилал байгуулагдана хэмээн 500 сая төгрөг хуваарилагдсан ч одоо хэр нь таг чиг байна. Энэ асуудал яагаад өдий хүртэл таг болов. Хэдийд шийдвэрлэгдэх вэ гэдэгдээр анхаарал тавьж шийдвэрлэгдэх талаар тусалж өгөөч. Мөн ахмадуудын тэтгэвэрийн зөрүү арилсан гэж байгаа боловч огт арилаагүй энэ асуудал хэрэгжээгүй байна. 70-аас дээш настай өвгөд хөгшдийн 1,5 сая төгрөгийг бэлнээр өгч болохгүй юу, эсвэл өнөөдөр бүх ахмадууд 5-10 сарын тэтгэврийн зээлтэй амьдарч байна. Банкин дээр ахмадуудын тэтгэврийн зээлийг хаах замаар асуудлыг нь шийдэж өгөхийг маш олон ахмадууд уламжилсан. Манай СХД засаг даргынхаа хэрүүл маргаанаас болоод өдийг хүртэл ИТХ нь хуралдаагүй, төсвөө баталж чадаагүйгээс дүүрэг дээр хийх ажлууд хоцорч байна. Дүүргийн төсөв батлагдахад ахмадын хороодын дарга нарын урамшууллыг нэмэх тал дээр бодолцож үзээч ээ гэдэг хүсэлтийг тавих гэсэн юм. СХД-ийн 13 дугаар хороон ахмадын дарга н.Цэрэн Ахмадууд Хамтарсан Засгийн газрыг дэмжиж явдагыг надаар дамжуулсан уламжилсан. Хэрэлдэж нам намаараа талцаж байхаар нэгдээд нийлээд юм хийгээд байгааг чинь харахаар ахмадууд бид баярлаж байдаг. Цаашид ч эв найртай байж улс орноо хөгжүүлэхэд ихийг хийгээсэй гэж хүсч байна. Би  Говь-Алтай аймагт намын хороон даргаар 15 жил ажилласан. Энэ туршлагаас харж байхад төрийн тогтолцоог өөрчлөх асуудал дээр анхаарахгүй бол яамдууд ажил хийхгүй байна. Зохион байгуулалтын тал дээр сулхан байна. Хэмээсэн бол  22 дугаар хорооны ахмадын дарга “Малын түүхий эд хятадын хилээр маш их гарч байна. Өнөөдөр бид ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа. Тэгвэл малын түүхий эд боловсруулдаг хөнгөн үйлдвэр, жижиг цехүүдийг олноор байгуулж дотооддоо бүтээгдэхүүнээ боловсруулж үйлдвэрлэдэг байвал илүү үр өгөөжтэй харагддаг”. СХД-ийн 10-р хорооны ахмадын дарга Өлзийтогтох “Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар төсвийн хуваарилалт эрх мэдлийн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай байна. Төсвийн мөнгө дээрээ зарцуулагдаад доод шатандаа эрх мэдэл болон хөрөнгө мөнгө дутагдсанаас ажил хийх боломж нөхцөл тааруу байна. Хуулинд өөрчлөлт хийхгүй бол энэ байдал засрахгүй” хэмээсэн бол 23 дугаар хорооны ахмадын дарга   Дэнсмаа тус дүүрэгт тоосгоны үйлдвэр их байдгаас тоосжилт их үүсч байна. Ноднин Алтанхуяг даргад хэлснээр “Эрэл”-ийн үйлдвэр тоосго цохихоо больж арай нэг гайгүй болсонд баярлаж явдаг. Харин одоо энэ хэсэгт шинээр зам бариад өгвөл тэр хавийн түгжрэл тоосжилт бага болохоор байна хэмээсэн бол бусад ахмадуудын хувьд ч хороо хорооныхоо ахмадуудын санал хүсэлтийг тээн ирж марталгүй дамжуулах гэсэндээ хэн хэнээсээ өрсөн үгээ хэлцгээсэн. СХД-ийн хувьд 200 гаруй мянган хүн амтай жилийн жилд шилжин ирэгсдийн тоо 8-9 мянгаар нэмэгддэг тул түүнийг дагаад хүүхдийн сургууль цэцэрлэг, гэрэл цахилгаан, зам харгуй ажлын байр гээд олон талаар бэрхшээл үүсдэг. Тэр ч утгаараа хоёр гишүүний хувьд аль болох сонгогчдынхоо ая тухтай орчинг бүрдүүлэх тал дээр илүү түлхүү анхаарч ажилладаг. Магадгүй зарим талаар ахмадуудаа орхигдуулсан бол цаашид анхаарч тэдний эрүүл мэнд тав тухтай орчинд тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд илүү анхаарч ажиллана. Мөн төр засгийн бодлогод оюунаа чилээж санаагаа оноогоо өгч байгаад талархал илэрхийлье хэмээлээ. Ямартай ч эрхэм хоёр гишүүний хувьд тэдний ирэх жил хоёр арга хэмжээг ивээн тэтгэж дэмжиж туслахаа амласнаар барахгүй ахмадуудын сувилалын талаар хүн гаргаж хөөцөлдүүлж байгаа.Партизанруу зам тавихаар улсын төсөвт суулгасан. Түүнчилэн ирэх жил дүүрэгтээ томоохон спорт цогцолбор болон  7-8 сая долларын өртөг бүхий нэгдсэн эмнэлгийг барьж эхлүүлэхээр болсоныг ахмадуудад хүргэлээ. Эрхэм гишүүд энэ мэт ажлынхаа хажуугаар дүүргийнхээ иргэдэд нүүрсийг хямд өртөгөөр хүргэх зорилгоор 50 кг-ийн шуудайтай Багануурын нүүрсийг холбогдох хүмүүстэй ярьж гэрээ хийсний үндсэн дээр нэг бүрийг нь 2500 төгрөгөөр хүргэж байгааг нь зарим ахмадууд дэмжиж байгаа ч зарим нэгнийх нь хувьд энэ мэт жижиг асуудалруу орж доошоо орох хэрэггүй. Харин цахилгаанаар халдаг халаагуур авч өгөөд цахилгааны үнийн хөнгөлөлтөн дээр анхаарсан нь гэх мэт саналыг хэлэх хүмүүс ч байлаа. Дүүргээсээ сонгогдсон хоёр гишүүнд санаа оноогооо хэлж бас ч үгүй төрийн бодлогод дуу хоолойгоо өргөсөн ахмадууд төрийн 9-н хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж зургаа татуулсанаар хорооныхоо найзуудад тайлангаа тавихаар яаран гарцгаалаа.

Shuud.mn
Сонин хачин
БАРСаа:
ХАЛЛА ЮУ Л ГЭДЭГ БАЙНААА
2013-01-01