Тарваган тахлын шалгалт эхэлжээ
2012-08-06

Мал амьтнаас хүнд халдварлах гоц халдварт өвчин дэгддэг үе ирж байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг тарваган тахал өвчний халдвараас сэргийлэхийг анхааруулж байна. Иргэд тарвага агнаж боодог хийх замаар тахал өвчний халдварыг авдаг аж. Зарим тохиолдолд тахалтай тарвагыг өвчиж байгаад халдвар авдаг байна.Мөн махыг нь  идэх явцад тахал өвчнөөр халдварлах нь ч бий. Ииймээс мал амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох газруудаас хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Нисэх, 22-ын товчоо, Яармаг, Био комбинат, Эмээлтээр нэвтрэн орж ирж байгаа тээврийн хэрэгсэл бүрийг зогсоож хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ ажил ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх гэнэ. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин