Нохойн махны хэрэглээг зогсоохыг уриалжээ
2012-08-07

БНСУ-д зуны хамгийн халуун өдрүүдэд сэрүүцэж, тамир тэнхээгээ сэлбэж авахын тулд ялангуяа хөгшин хүмүүс ихэвчлэн нохойн мах иддэг байна. Харин үүнийг эсэргүүцэж амьтны эрх хамгаалагчид эсэргүүцлийн хөдөлгөөн хийжээ. Эсэргүүцэгчид  эсэргүүцлийн хэлбэр болгож том амьтны торон дотор орон жүжигчилсэн тоглолт хийсэн байна. Тэд нохойн мах идэхийн өмнө нохойнууд хэрхэн зовдгийг дуурайн үзүүлсэн байна. Нохой тэжээдэг хүмүүсийн тоо өндөр байдаг улсад нохойг ингэж идэх нь зохисгүй хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа. БНСУ-д таван сая гаруй нохойг хүнсэнд хэрэглэх зорилгоор хөнөөсөн гэнэ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
Нохойн мах зөөлөн,гоё амттай. Манайхан гудамжны золбин нохойнуудаа барьж тэжээж таргалуулаад эрүүл болгоод идэх л хэрэгтэй
2022-04-07
tgvel chi china ryy yavbaa
2012-08-20
зочин:
нохойн мах уушиг-нд сайн гэдэг ш дээ Монголчууд уушигны өвчлөл ихтэй ш дээ нохойн махаар хоол хийхийг нь зөвшөөрөх хэрэгтэй. хэн юугаа идэх нь хэнд хамаатай юм. тэр байтугай манайд хүний төлөө юу ч хийдгүй энэ тэнэг төрд бүр ч хамаа байхгүй
2012-08-07