Оросын панк хамтлагт гурван жилийн ял оноож магадгүй
2012-08-07

“Пусси Раяот” нэртэй феминист панк хамтлагийн шүүх хурал үргэлжилж байна. Ял төлөвлөгчид тэднийг гурван жил шоронд хорихоор зэхэж байгаа юм. Харин хамтлагийн дэмжигчид энэ ялыг шударга бус хэмээн үзэж байна. Дэмжигчдийн дунд дэлхийн алдартнууд байгаа бөгөөд Мадонна мөн нэгдэн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэрээр “Мэдээж би үгээ хэлэх эрх чөлөөнд итгэж ирсэн, цензурын эсрэг байдаг хүн. Тиймээс би шүүгчийг тэдэнд зөөлөн хандаж, бүсгүйчүүдийг хурдан чөлөөлөөсэй гэж хүсч байна. Миний бодлоор урлаг улс төрийн агуулгатай байх ёстой. Түүхийн үүднээс ярьвал бүх л урлаг уран бүтээл тухайн үеийнхээ нийгмийн байдлыг тусгасан байдаг.  Тиймээс миний хувьд уран бүтээлч байх, улс төрийн санаа агуулах гэсэн хоёр ойлголтыг салгах нь хэцүү юм” хэмээн Орост хийж буй аялан тоглолтынхоо үеэр ярьжээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
zochin:
yamar muuhai nertei hamtlag ve?ha ha ha...oodgui uzel bodoltoi ohiduud niilsen yum baina daa.ohiduudoo muu l baina daa.choloot niigemd ch hurtel hemjee hyazgaar baidag yum shuu dee.he he he.
2012-08-08
Yamar nertei gene ee?
2012-08-08
eooo eoo oopconigoo chvvmjillee gej yallax gj bgaa yamyy teneg opcyyd
2012-08-08
hamtlagiin ner *pi**anuudiin boslogo* gesen ugshde
2012-08-07
Yamar nertei gene ee?