Тамирчид зуун буудалт даамын оюун ухааны наадамд мордов
2012-08-08

Франц улсын Лиллей хотноо 8 сарын 9-өөс 23-ны хооронд болох оюун ухааны олимпид оролцохоор манай улсын зуун буудалт даамын тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэй олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг, олон улсын мастер О.Түвшинболд, дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга, Р.Манлай, спортын мастер Ц.Отгонбилэг, Э.Энх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг, эмэгтэй спортын мастер Э.Мандахнаран, С.Нямгэрэл, Б.Нандинцэцэг, Энхтуяа, М.Нямжаргал нарын тамирчид оюун ухаанаа уралдуулах юм. Дэлхийн шилдгүүд оролцож байгаа энэхүү тэмцээнд 15 настай спортын мастер Ц.Отгонбилэгийг өндөр амжилт үзүүлнэ гэж итгэл хүлээлгэж байна. А.Алт          
Shuud.mn
Сонин хачин