Засгийн газрын бондыг арилжина
2011-10-26

Сангийн яамнаас Засгийн газрын бондын арилжааг  наймдугаар  сарын 9-ний өдрөөс ирэх  11-р сарын дунд хүртэл долоо хоног бүрийн Лхагва гаригт явуулахаар болсон. Засгийн газрын бондын арилжаагаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр ноос, ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх юм. Ээлжит 25.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 2011 оны 10-р сарын 26-ны өдрийн Лхагва гаригт 12 цаг 30 минутаас Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаална. Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох сонирхолтой байгууллага, хувь хүмүүс дуудлага худалдаанд оролцох дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Төв банкин дах Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд арилжаа эхлэхээс 1 цагийн өмнө байршуулсан байх ёстой аж.
Shuud.mn
Сонин хачин