Сургууль, цэцэрлэгийн засвар 60 хувьтай байна
2012-08-08

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 150 гаруй цэцэрлэг, 110 сургууль үйл ажиллагаа явуулна. Хичээл сургууль орох дөхсөнтэй холбоотой сургууль цэцэрлэгүүд засварын ажлаа эхлүүлсэн бөгөөд зарим нэг цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байна. Энэ жил нийт 72 сургууль, цэцэрлэгүүдэд их бага хэмжээний засварын ажлыг хийжээ.Үүнд 150 дугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барьж  ашиглалтад оруулахад бэлэн болсон байна. Харин 31 дүгээр цэцэрлэгийн хуучирсан барилгыг буулгаж шинээр барьж эхэлсэн бөгөөд засварын ажил үргэлжилж байгаа аж. Мөн газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг булгаж шинээр барих ажлыг ч эхлүүлжээ. Энэ жил улсын төсвөөс сургууль, цэцэрлэгийн засварын ажилд гурван тэрбум гаруй төгрөг зарцуулсан бөгөөд засварын ажил өнөөдрийн байдлаар 60 хувьтай явагдаж байна. Бүх сургууль цэцэрлэгүүдийн засварын ажил энэ сарын 25 гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин