Камерун улсыг төлөөлөн Олимпийн наадамд оролцож буй долоон тамирчин Лондон дахь багаасаа тасарчээ. Тэдгээрийн тав нь боксчин, мөн усанд сэлэгч, хөлбөмбөгч байсан гэнэ. Албаныхан тэднийг ажил хайхаар европд үлдэх гэж байгаа хэмээн таамаглаж байна.
Томас Эссомба, Кристиан Донфак Аджуфак, Абдон Миволи, Блейз Епму Мэндоу болон Серге Амбомо нарын боксчид ням гаригт болсон тэмцээнд ялагдсаныхаа дараа явсан байна. Усанд сэлэгч Паул Экана Эдингуэ 50метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцоод, харин хөлбөмбөгч Друсилле Нгако багийнхаа финалд тоглох бүрэлдэхүүнд ороогүйгээ мэдсэнийхээ дараа алга болсон байна.
Гэхдээ албаныхан энэ явдалд тийм ч цочирдохгүй байгаа бөгөөд энэ нь хоёр шалтгаантай. Нэгт, ийм явдал урьд нь тохиолдож байсан.
Хоёрт, ажилгүйдэл Камерунд томоохон асуудал болоод байгаа юм. 2011 оны байдлаар 20 сая иргэдийнх нь 12 сая нь ажилгүй гэсэн байна.
Ц.Мишээл