Чөлөөт бөхийн тэмцээнийг Д.Отгонцэцэг нээлээ
2012-08-08

Лондон-2012 олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээний эхний гурван барилдаан орон нутгийн 13:00 цагт эхлэхэд манай бөх ОУХМ Д.Отгонцэцэг голын В дэвжээнд (ExCel ордны бөхийн танхимд гурван дэвжээ зассан байгаа) гарч өрсөлдөв. Тэрээр өрсөлдөгч Колумбийн бөх Кастильо Идальгог хоёр үед 2:1, 2:1 оноогоор давамгайлж Монголын бөхчүүдийн гарааг сайхан хийлээ. Түүний дараагийн өрсөлдөгч ДАШТ-ий хүрэл медальт, Польшийн бөх Ивона Матковска байх болно. Яг одоо 63 кг-д 2010 оны дэлхийн аварга С.Батцэцэг дэвжээнд гарч байна.
Shuud.mn
Сонин хачин
Амжилт хүсье!
2012-08-08