"Зоос"-ыг дампууруулагчдыг шүүнэ
2012-08-09

“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Л.Сэлэнгэ нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болно. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар М.Сүхчулуун нар оролцоно. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3-т зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа билээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин