Капитал банк зээл олгож эхлээгүй байна
2012-08-09

Капитал банк “100 мянган айлын  орон сууц” хөтөлбөрт хамрагдаж зээл олгох боломжтой болсныг өнгөрсөн сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар зарласан билээ.  Гэтэл "Капитал банк" иргэдэд зээл олгож эхлээгүй байгаа юм. Хэзээнээс зээл олгож эхлэх боломжтой талаар Капитал банкнаас тодрууллаа.Тус банкны зүгээс Сангийн яамтай гурван талт гэрээ хийгдээгүй байгаа.Үүнээс болж зээл хэзээ олгогдох нь тодорхойгүй байна.Хэрвээ гэрээ хийгдсэн тохиолдолд манай банкны зүгээс иргэдэд зээлийг олгож эхлэх боломжтой гэлээ. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин