Монголын ашигт малтмал олон улсын хөрөнгийн зах зээл дээр үнэ хүрч жинхэнэ баялаг болох замыг засахад тусална
2010-12-16

Олон улсын  хамгийн шилдэг уул уурхайн мэргэжилтнүүд “SRK consulting”-д харьяалагддаг. Хайгуул, олборлолт, нөөцийн судалгаа цаашлаад гарт байгаа лицензийг хөрөнгө болгох ажлыг “SRK consulting” гүйцэтгэдэг. Зургаан тивд 40 гаруй салбартай SRK-д байгалийн баялгаас хувь хүртэж, хөрөнгө босгох гэсэн улс үндэстэн бүр ханддаг. Тэр дундаа Хонгконгийн биржээс эхлээд олон улсад “SRK consulting”-ийн баталсан нөөцийг хүлээн зөвшөөрдөг нь уул уурхайн бизнес эрхлэгчдэд таатай боломж олгодог байна. Ололт амжилтаа бататгах, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө хүүлж байх боломжийг SRK монголчуудад олгож байна. “SRK consulting”-ийн 1000 гаруй олон улсын зөвлөхүүд хүсвэл дэлхийн хаанаас ч ирж судалгаа, шинжилгээ хийж, заавар, зөвлөгөө өгдөг. “SRK consulting”-гийн гаргасан тайланг Хонгконгийн бирж дээр хүлээн зөвшөөрдөг нь энэ салбарт тэргүүлэгч болгожээ. “SRK Consulting” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын албан ёсны нээлт арванхоёрдугаар сарын 3-нд болов. Энэ нь монголчуудад асар том боломж авчирч байгаагаараа онцлог. Тус консалтингийн Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдлагын албаны захирал ноён Яонглин Сун ёслолын ажиллагааг нээж үг хэлсэн бол SRK Хятад дахь салбарын ахлах геологич Петр Освалд, Ричард Козакс, байгаль орчны ахлах эрдэмтэн Петр Смит, хүний нөөц, удирдлагын хэлтсийн захирал хатагтай Сузан Фенг, төслийн менежер Боб Сонг нарын хүндэт зочид “SRK China”-г төлөөлөн иржээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тэргүүтэй төр, засгийн өндөр албан тушаалтнууд, уул уурхайн салбарт тэргүүлэгчид энэ үдэш цугласан нь “SRK Consulting”-ийн нэр хүндийг илтгэж байв. Монголын компаниуд чөлөөт аудитын дүгнэлт хийлгэхээр лицензээ өвөртлөөд Бээжинг зорьдог байсан цаг ард үлдэж Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраар дамжуулан SRK-ийн үйлчилгээг авах боломжтой болсныг хүн бүр онцолж байлаа. “SRK consulting”-ийн Удирдлагын албаны захирал ноён Яонглин Сун, ахлах геологич Петр Освалд нар ярихдаа “Манай баг бүрэлдэхүүн мэргэшсэн, өндөр зохион байгуулалттай, сүлжээ маягаар ажилладаг. Жишээ нь хэн нэгэн коксжсон нүүрсний ордтой байлаа гэхэд манай коксжсон нүүрс дээр ажилладаг геологичид газар дээр нь очоод нөөцийг нь тогтоож, үйлдвэрлэлд хэрхэн ашиглах арга аргачлалыг нь зааж, үйл ажиллагааг нь хялбарчилж өгдөг. Геологичдын мэдээлэлд үндэслэж чөлөөт тайлан нь гарснаар Хонгконгийн хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгох боломж бүрдэнэ. Нэг үгээр хэлэхэд тухайн уул уурхайн байгууллагыг ямар ч эрсдэлгүй ажиллах, хөрөнгө олох боломжийг бид бүрдүүлж өгдөг” хэмээлээ. Аудит болон техникийн үйлчилгээгээрээ ялгардаг “SRK Consulting” аюулгүй ажиллагаа, эрсдэлийг бууруулах тал дээр мэргэшсэн. Газрын доорх баялгийг шинжилж, судалсан л бол тэдний дүгнэлт худлаа байдаггүй. Ийм зиндааны мэргэжилтнүүдийг монголоос төрүүлэхэд SRK-чүүд туслах байх. SRK-чүүд хайгуул, олборлолтоос гадна хог хаягдлын менежмент, ухалтын техник, уул уурхайн усны менежмент, логик үзүүлэлтийг тогтоох, уул уурхайн геологи, эрдэсжүүлэлтийн явц, уул уурхайн дэд бүтэц, үйл ажиллагаа, дэлбэрэлт мониторинг, уул уурхайн ерөнхий төсөөлөл олгох болон олборлолтын сургалтууд, төмөрлөгийн хэсгийн тогтоолт, агааржуулалт, төлөвлөлтийн хуваарь, аудит гээд уул уурхайтай холбоотой бүхий л нэгж хэсгүүдэд хүрч үйлчилдэг. Энэ хэмжээний мэргэжилтнүүдийг тэд өөрийн эгнээнд элсүүлжээ. “SRK Consulting”-ийн зөвлөгөөг авч, хамтран ажиллах сонирхолтой бизнесменүүд олон бий. Тэдэнд Монгол дахь төлөөлөгчийн газрынх нь үүд хаалга нээлттэй. Олон улсын мэргэжилтнүүдээр өөрийн эргэлзээг эцэслэж, эрдэс баялгаа үнэлүүлэхийг хүсвэл “Max tower”-ийн 801 тоотыг зориорой. Эцэст нь тэмдэглэхэд “Bojangles Grill” рестораны эзэн ноён К.Кадек болон нээлтийн ажиллагаанд ирсэн хүндэт зочдод ажлын амжилт хүсье.

Shuud.mn
Сонин хачин
Cailnlg all cars, calling all cars, we're ready to make a deal.
2011-12-30