Ширээний теннисний бүх алтыг хятадын тамирчид түүжээ
2012-08-09

Лондоны олимпийн ширээний теннисний ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй болон багийн эрэгтэй, эмэгтэй төрлүүдэд хятадын тамирчид бүх алтан медалийг түүжээ. Эрэгтэйчүүдийн багийн төрөлд хятадын тамирчид БНСУ-ын тамирчдыг 3-0-оор буулган авсан бол ганцаарчилсан төрөлд Ма Лонг мөн 3-1-ээр өрсөлдөгчөө илт давуу ялжээ. Хамгийн сонирхолтой тоглолт хятадын Жан Жайк, БНСУ-ын Жү Сэхюк нарын хооронд болжээ. Сэхюкийн ямар ч байрлалаас ирэх бөмбөгийг эргүүлэн цохих чадвар болон Жайкийн довтолгоонтой тоглолт тоглолтыг маш сонирхолтой болгосон байна. Ц.Мишээл            
Shuud.mn
Сонин хачин