Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгана
2012-08-09

Монголын үйлдвэрчний эвлэл холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хамтарсан саналыг  тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар УИХ дахь бие даан нэр дэвшигчдийн зөвлөлийн гишүүн С.Ганбаатар,  Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт өнөөдөр хүргүүллээ. Энэхүү уулзалтын үеэр талууд  Засгийн газарт 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгах, зөвлөлдөх уулзалт  хийсэн юм.

Уг  хамтарсан саналд хөдөлмөрийн харилцаа, хуувь тогтоомжийг боловсронгүй болгох, нийгэм, эдийн засгийн бодлогын чиглэлээр, уул уурхай дэд бүтцийг хөгжүүлэх, цалин хөлс, нийгмийн хамгааллын хүрээнд, хүний хөгжлийг дэмжих чиглэлээр чухал ач холбогдолтой нийгэмд зайлшгүй шаардлагатай байгаа нэн яаралтай шийдэх асуудлыг оруулсан байна.

  Дээрх саналуудыг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа эсэх, хэрэгжилт, үр дүн нь иргэдэд болон ажил олгогчдод хэр бодитой хүрч байгаа талууд хяналт үнэлнээ хийх юм. МҮЭ холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын хэлж буйгаар ”Шинээр байгуулагдах Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгчид, иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийн үүднээс МҮЭХ, МАОЭНХ-ны хамтарсан саналыг  УИХ дахь  бие даагчдын гишүүдийн зөвлөлөөр дамжуулан  мөрийн хөтөлбөрт тусгах саналыг гаргаж зөвлөлийн даргад хүргүүллээ.

 МҮЭХ-ны Ажил хөдөлмөр эрхэлж буй 450 мянган хүний төлөөлөл, МАОЭНХ-ны 5200 орчим аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогчдын төлөөллийн томоохон байгууллагын хувьд шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газарт 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт иргэдийн эрх ашгийн үүднээс тулгамдсан асуудлаар нэн яаралтай  ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүүлэх шаардлагатай байгаа асуудлуудаар тодорхой саналыг баталж тусгуулах шаардлага байна. Өнгөрсөн жилүүд  манай холбоо иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хамтарсан арга хэмжээг зохион байгуулсан. Засгийн газар гурав дахь тал болж хамтарсан ажилласан. Үнийн хөөрөгдөл, цалин хөлсний талаар тэмцэл хөдөлгөөн хийж үр дүнд хүрч байсан. Тэмцлийн үйл ажиллагааг зөвшилцлийн зарчмаар  ажиллаж үр дүнд хүрч байв.  Ард иргэдийн эрх ашгийн төлөө УИХ  байгаа гишүүдтэйгээ хамтран ажиллах зорилго тавьж байна “ гэлээ.

Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар бие даагчдын зөвлөлд хүлээлгэн өгч буй Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах энэхүү саналуудыг хүлээн  авч буйгаа  илэрхийллээд баялаг бүтээж буй хөдөлмөр эрхэлж байгаа маш олон хүний санаа орсон байгаа гэв. Тухайлбал,  улсын төсвийг  бизнесмэн, жирийн иргэдэд ил тод болгох, тендерийг зарлаж буй бүх бизнесийн хөтөлбөрүүдийг  нээллттэй болгох зэрэг олон санал орсон байгааг дуулгалаа. Мөн нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг төлж буй иргэд эмнэлэгт очиж  үйлчлүүлэхээр  өөрийн мөнгөө төлж байгаа ямар ч шинж тэмдэг байхгүй, ямар ч хариуцлага, хяналт байхгүй.

Тэрхүү даатгалаа төлсөн хүнд үйлчилгээ үзүүлсэн үзүүлээгүй ч мөнгийг нь  эрүүл мэндийн яам хураан авдаг тогтолцоог өөрчлөх зэрэг олон асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж тууштай ажиллана гэдгээ мэдэгдлээ.  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ МҮЭХ, МАОЭНХ бие даагч хараат бус гишүүдээр дамжуулан Засгийн газрын  2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгах саналаа  хүргүүлж байгаа нь урд өмнө байгаагүй шинэлэг зүйл боллоо гэж харж байна.

Аль ч улс оронд ямар нийгмийн байгууллагад ҮЭ бий.  Нээлттэй зах зээлийн үеэд ҮЭ улам хүчтэй ажиллах учиртай. МАОЭНХ-нд 8000 гаруй ажил олгогч байдаг. Тэд биднээр дамжуулан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт саналаа оруулахыг хүсч буй нь  яах аргагүй шинэлэг зүйл юм” гэсэн юм. УИХ дахь бие даагч гишүүд МҮЭХ, МАОЭНХ-ны саналыг хүлээн авч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгахад тууштай хамтарна гэдгээ онцоллоо.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин