Байгалийн түүхийн музейн уулзвар тав хоногийн дараа нээгдэнэ
2012-08-09

Нийслэл хотод автозамын шинэчлэлт, завсарын ажил ид өрнөж байна. Одоогийн байдлаар дараахь автозам, гүүрний хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. -Сэлбийн хос гүүрний нэг /урд талын/ гүүрийг есдүгээр сарын 07 хүртэл, -Сансарын туннелийн зүүн талын уулзварын зорчих хэсгийг есдүгээр сарын 1 хүртэл, -Сүхбаатарын гудамжны Байгалийн түүхийн музейн уулзвараас хойшхи 260 м хэсгийг наймдугаар сарын13 хүртэл, -Үндсэн хуулийн гудамжны Тээврийн товчооноос Баруун 4 замын уулзвар хүртэлх 300 м хэсгийн зүүн урсгалыг есдүгээр сарын 15 хүртэл, - Чингэлтэйн өргөн чөлөөнд Хайлаастын уулзвараас 7 буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 16 хүртэл хугацаанд тус тус хааж зам барилгын ажлыг гүйцэтгэж байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин