Лондоны олимпийн сонин хачин
2012-08-10

Хүмүүс Лондоны олимпийн эргэн тойронд олны нүдэнд бага туссан боловч зарим анзаарсан зүйлээ фейсбүүк, твиттер хуудсаар бичжээ. BBC мэдээллийн алба тэднээс шигшин авч хариулт өгсөн байна. Дахин засагдсан төрийн дуулал Асуулт: Яагаад Их Британийн төрийн дуулал медаль гардуулах ёслолын үеэр арай өөр тоглогдсон бэ? Ихэнх стадионд төрийн дууллын нэг хэсэг нь арай өөрөөр тоглогдоод байх шиг байсан. Хариулт: Хөгжмийн зохиолч Филипп Шепард 2012 оны олимпод зориулж төрийн дууллыг шинэчилсэн. Хөгжмийн талаас авч үзэхэд, асуугчийн хэлсэн тэр хэсэгт дууны өнгийг өөрчилсөн байна. Сэлүүрт завийг дагасан дугуйчид А: Сэлүүрт завьны тэмцээний үеэр голын хөвөөгөөр тамирчдыг даган явсан дугуйчид ямар учиртай вэ? Х: Тэдгээр дугуйчид нь оролцож буй тамирчдын дасгалжуулагчид бөгөөд өөрийн тамирчид болон бусад багийн тамирчдад үнэлгээ өгч, ажиглаж байдаг. Сэлүүрт завьны тамирчдад индэр байхгүй А: Яагаад сэлүүрт завины тамирчид медалиа гардахдаа индэр дээр зогсдоггүй юм бэ? Тэд бүгд нэг эгнээнд зогсдог. Х: Сэлүүрт завины тамирчид өрсөлдөгчиддөө асар хүндэтгэлтэй ханддаг тогтсон заншилтай хэмээн Олон улсын сэлүүрт завины холбооны дарга Мэтт Смит хэлжээ. Мөн ялалтын арга хэмжээний үеэр бүх медалтнууд нэг түвшинд зогсдог. “Ялалтад хүрэх бол гол зорилго. Мөн тамирчид тэмцээн дууссаны дараа тэр дор нь медалиа гардах уламжлал байдаг” гэжээ. Мөн завины зэрэглэлээсээ хамаарч гурваас 27 хүртэл тамирчид индэр дээр зогсох нь байдаг байна. Морины “малгай” А: Морин спортын тэмцээнд ордог морьнууд яагаад тийм “малгай” өмсдөг юм бэ? Х: Олон улсын морин спортын холбооны хэллэгээр эдгээр малгайг “fly bonnets” гэдэг ба ихэвчлэн гоёлын зориулалтаар хэрэглэдэг. Малгай нь мөн морины чихийг тэр чигт нь тагладаг учир талбайн чимээг багасгах ач тустай. Хоёр малгайтай усанд сэлэгчид А: Зарим усанд сэлэгч хоёр малгай өмссөн байхыг анзаарлаа. Яагаад вэ? Х: Олонхи усанд сэлэгч хоёр малгай өмсдөг. Тэд усны шилээ байрнаас нь хөдөлгөхгүй байх гэсэн маш энгийн шалтгаанаар давхарлаж өмсдөг байна. Харъяалсан улсгүй байх А: Би нэг тамирчинг “IOA” кодтой, далбаа нь аль нэг улсын далбаа биш Олимпийн цагираг байхыг харсан.  Мэдээжээр энэ “Independent Olympic Athlete” буюу “бие даан оролцогч тамирчин” байх. Гэхдээ энэ нь ямар учиртай юм бэ? Х: Үндэсний олимпийн хороо байхгүй тамирчид Олимпийн далбаан дор бие даан оролцож болдог. Лондоны олимпийн хувьд дөрвөн бие даан оролцогч бий. Цэнхэр хоккейн талбай А: Энэ сонин цэнхэр талбай ямар материалаар хийгдсэн юм бэ? Нойтон юм шиг харагдах юм. Бөмбөгийг чанга цохиход ус үсэрч байх шиг байсан. Х: Анх удаа хоккейн тэмцээнийг уламжлалт ногоон өнгөнөөс өөр өнгийн талбай дээр Лондоны олимп зохион байгуулж байгаа. Усан суурьтай энэхүү гадаргуу нь гүйцэтгэл, хурдыг сайжруулдаг байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
tun sonirholtoi ogt anzaaraagui yum bna
2012-08-12
otgoo:
olimp bol uneheer gaihamshig olimpiig zohioj bga uls bol uneheer nice
2012-08-11
Dajgui Medeelel bna bayarlalaa
2012-08-10