Ялалтын төлөө ямар ч эргэлзээгүй урагшаа, хөвгүүд ээ!
2012-08-10

Олимпийн рингэнд өрсөлдөхөөр шалгарсан таван тивийн 79 орны 286 боксчноос эрэгтэйчүүдийн 10 жинд 17 орны 40 тамирчин хагас финалд хүрч одоо эх орондоо авч харих медалийнхаа өнгийг хувиргах тулаан хийхээр тунаж үлдээд байна. Боксын жин тус бүрт төлөөлөгчтэй ирсэн Австралийн 10, АНУ-ын 9 боксчид хагас финал хүрч чадалгүй бүгдээрээ "мултарсан" бол боксоор эртний уламжлалтай Польш улсаас ганц бүсгүй "зодоонч" оролцож байгаа зэрэг сонин содон мэдээлэл тодорсоор. Мөн Румын, Чех, Дани, Армен, Ангол, Бенин, Ботсван, Конго, Гүрж, Ирак, Иордан, Монтенегро, Мозамбик, Молдав, Кени, Никарагуа, Нигер, Панам, Филиппин, Сири, Тринидад, Умард Солонгос, Замби улсаас Лондонд ирсэн ганц ганц боксчдоос хэн нь ч медаль авч чадалгүй нутаг буцаж байна. Өчигдөр буюу 8 сарын 9-нд олимпийн боксын эмэгтэйчүүдийн шигшээ тоглолт явагдаж дууслаа. Эмэгтэйчүүдийн 3 жинд Их Британи, Ирланд, АНУ-ын тамирчид түрүүлж ОХУ 2 мөнгө, Хятад 1 мөнгө, 1 хүрэл, АНУ, Бразил, Тажик, Казах, Энэтхэгийн бүсгүйчүүд хүрэл медаль хүртжээ. Ийнхүү олимпийн боксын эмэгтэй 3 жинд 9 орны нударга чангатай бүсгүйчүүд амжилтын тавцанд зогслоо. Энэ дашрамд дурьдахад олимпийн рингэнд хүч үзэж байгаа эрэгтэй боксчдоос хагас финалд Украины 5, Англи Куба, ОХУ-аас тус бүр 4, Казакстан, Ирланд, Италаас тус бүр 3, Монгол, Япон, Бразил, Азербайжан улсаас тус бүр 2, Тайланд, Хятад, Литва, Өмнөд Солонгос, Узбек, Болгар улсаас 1 боксчин шалгараад байгаа билээ. Эхний тулаанд ээлжит ялалт дараалан байгуулсан Монголын хоёр найдвар гялалзтал тоглож хүрэл медалийн болзол хангаад шийдвэрлэх тулаандаа бэлтгэж байна. Узбекийн Латиповыг медалийн төлөө 15:10 харьцаагаар хожсон цэл залуухан гавъяат Н.Төгсцогтыг маань хагас финалд 2011 оны дэлхийн аварга, 2010 оны Европын аварга 23 настай ОХУ-ын тамирчин Миша Алоян хүлээж байгаа билээ. Оросын боксын вэбсайт дээр манай хүүгийн өмнөх тоглолтуудыг нэгд нэггүй задлан шинжилж хэрхэн тоглох тактик боловсруулж буйгаа бичжээ. Алояны хувийн дасгалжуулагч Кравцов - Монголын Төгсцогтын хувьд жин их хассанаас болж хурд нь саарсан тал ажиглагдсан, гэхдээ тэрээр 3 үеийн турш маш шургуу довтлон тоглох байх, тактикийн хувьд байнга хэрэглэдэг ганц хоёр янзын сайн довтолгооноос өөр шинэ юм байхгүй, харин нилээд хал үзэж урьдынхаасаа илүү сайн болсон шиг байна... гэх зэргээр дүгнэн ярьжээ. (http://rusboxing.ru/publications-view-5883.html) Тийм ээ, Оросууд 2009 оны Миланы дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөө хагас финалд 17 настай манай хүүд ялагдсан тоглолтоо мартаагүй санаж байх учиртай. Алоян төгсгөлийн үед илт цуцаж ядран халз тоглолтоос удаа дараа зайлсхийн зугтсан тул рингийн шүүгч шударгаар торгон оноо 8:7 болж Төгсөө маань хожиж байв. Торгуулийн оноогоор ч хожсон юм биш, тоглолт нь илүү л байсан. Одоо тэд хариугаа авах хүслээр буцлаж буй нь дамжиггүй. Овжин хурдтай, зайлж бултамхай орж гардаг тоглолттой Алоянтай одоо хэрхэн тоглож хожихыг манай дасгалжуулагч нар сайтар боловсруулж ярилцаж байгаа, ямар ч байсан Төгсөө маань өрсөлдөгчийнхөө тоглолтын темпэнд нь оролгүй өөрөө удирдаж нягт хамгаалалтай зоригтой дайчин үзэх байх аа. Мөдхөн хүсэн хүлээсэн ялалтанд хүрч амжилтын амт, баяр хөөрийг ард түмэндээ мэдрүүлнээ. Төгсөөдөө итгэж байна. Гуравдахь олимпдоо оролцож байгаа гавъяат У.Мөнх-Эрдэнэ маань хагас финалд Украины боксчин 2011 оны дэлхийн аваргын мөнгөн медалт 24 настай Денис Беринчиктэй тулалдана. Хүрэл медалын төлөө олимпийн рингийн эзэн орны найдвар Томас Столкерийг хожсон Мөнх-Эрдэнэ маань өнөөдөр боксын спортын өндөр ур чадвар техниктэй, хурд хүч нь тэгширсэн ямар ч амжилт үзүүлэхэд бэлэн ид үе дээрээ байгааг монголчууд бид бүгдээрээ харсан. Англичууд манай боксчны хожилд эргэлзэн АИБА-д зарга мэдүүлсэн боловч үндэслэлгүй гэж үзсэн билээ. Английн боксчинтой хийсэн Мөнх-Эрдэнийн тоглолтын шүүлтэнд ямарч будлиан байхгүй бөгөөд харин ч манай тамирчны оноо дарагдсан тухай бичсэн мэдээ сэтгэгдлийг интернэт эх сурвалжаас олноор олж үзэж болно. Бяртай нягт тоглолттой Беринчиктэй яаж тоглож хэрхэн хожихоо хашир гавъяат маань сайтар тооцож боловсруулсан нь мэдээж. Украиныг хожихын тулд ур чадвар, ухааны дээр эр зориг эрэмгий дайчин довтолгоо эцсээ хүртэл зүтгэх хэрэгтэйг манай хүн сайтар ойлгож байгаа бизээ. Бас л илүүрхэн хожиж финалд үлдэхийг итгэн хүлээж байнаа бид. За ингээд хоёр хүү маань иртэй сайхан байгаа шүү, одоо алт мөнгөн медалийн төлөө алдах юм байхгүй, хамаг хүч боломж, оюун ухаан, эр зориг, тэсвэр тэвчээрээ гарган тулалдахыг харах үлдлээ. Амжилт ялалтын төлөө хамтдаа хөвгүүдийнхээ тоглолтыг уухайлан дэмжицгээе, Монголчууд аа! Д.Цэрэндорж            
Shuud.mn
Сонин хачин
Togstsogt maan orosig yalchxla shv de Uuxai Uuxai
2012-08-11
zochin:
mongoliin tsagaar uureer 5.30
2012-08-10
togsoo:
togsoo odoo chi zaaval alt avna shuuu
2012-08-10
unshigch:
U.Munh-Erdene sain togloson shuu!!! Zarim gajiguud hunii hund hudulmuriig unelj uram uguhiin orond gajigtdag baihgui ju!!!! Mash ih huchiig gargasan shuu!! Etssee hurtel tulaldsaan.Munh-Erdene chamd dahin sahin bajar hurgeje... Chamlahaas changa atga gedeg ug bii.Gutrah haramsah hereggui ee!!! Sain uils delgereh tsag irnee...Munh-Erdene mini!!!
2012-08-10
Hobby:
Hi tugstsogt hezee heden tsagt orosiig zodoh ve medej bgaa hun baival Heleech shunu ch hamaagui uzmeer bna
2012-08-10
zochin:
mongoliin tsagaar uureer 5.30
амараа:
Менх+Эрдэнэ 3-р уед ханаад олон цохилт алдлаа. Менген медаль их ойрхон байлаа даа. 15 - 12 хожиж байснаа юунд онгирч хамгаалалтгуй тоглов оо! Еереесее л боллоо. Нэг тоолуулаад дахин тоолуулаад хамаг олсон оноогоо алдав. Даанч харамсалтай. Ингэж эрт тайвширч болохгуй байсан юм. Ядаж Англитай тоглосон шигээ тоглосон бол алтан медаль энуухэнд байлаа.
2012-08-10
Usa:
Ih sain togloloo.gevch bolj baina .HUREL .hen buhnii husel bolson medaliig Mongol huu AVLAA.bayarlalaa.Mongolchuud chin UNELJ BAINA
2012-08-10
Ялагдчмрлаа Мөнхэрдэнэ
2012-08-10
Usa:
Ih sain togloloo.gevch bolj baina .HUREL .hen buhnii husel bolson medaliig Mongol huu AVLAA.bayarlalaa.Mongolchuud chin UNELJ BAINA
dendii:
AMJILTAAAAAAAAAAAAAAAAAAA ZORIGTOI, ITGELTEI ZODOLDOOROI ALTAA AVNAAAAAAAAAAAAAAAAAAA
2012-08-10
Алтын төлөө хамтадаа:
Алтын төлөө та 2-нхоо ард 2,8 сая Монголчууд чинь залбираад сууж байгаа шүү
2012-08-10
Hiimori:
Наад муу тэнэг Иванаа нээг сайн болгоод өгөөрэй. Хичээгээрэй. Чи чадна.
2012-08-10
mgl:
ta 2 chadna aa amjilt uragshaa
2012-08-10
duvii:
Manai 2du odo aidga avdranda hisen yum chin odo alzahgui uvug dedes mani yaj morin turaigarai arichij bsan terig bodod bid erged irseng uhand ortol dahiad oilgulah tsag blson uhraltgui nam tsohiod ug du nar min ta2chadna altan medial engerd bish eleg zurhend chin haragdaj bn uhai uhai uragsha
2012-08-10
Mash ih amjilt itgej bna shuu uls turiin novshnuud mongolchuudiig gundaaj urgelgui bolgoj bhad ta hed mini sergeej uram zorig ugch bgaaa shuuu mash ih bayarlaj bna amjilt
2012-08-10
togstsogt:
ta 2 bol alt abnaa oortoo itgeltei baigaarai amjilt
2012-08-10
Extra:
Монголын төрийг булаацалдсан хэдэн бохир нам, бохир хүмүүс монголд хав хар энерги бий болгож ард иргэд бид байнгын дарамт, стрест шаналж байхад жирийн ардын дотроос төрсөн хийморь жавхаатай олимпийн баатрууд та нарыгаа телевизээр харж сэтгэл сэргэж байна. Та нар Монгол улсынхаа төлөө хөлс, хүч, эр зориг, хүчин зүтгэлээ зориулж байхад БОХИР улс төрчид, МАН -ын бохир хүмүүс албан тушаалын төлөө улайрсан дайн үүсгэж ой гутмаар зүтгэж байна. Энэ бохир улс төрчид та нараас ичээсэй. Та нар бол эдгээр бохир улс төрчдөөс илүү ард түмэндээ зүтгэж байна. БАЯРЛАЛАА. ЯЛАЛТАНД УРАГШАА.
2012-08-10
zochin:
Mongol hunii nudarga yamar huchtei haruul.Ta 2 chadnaa
2012-08-10
Çîëîî:
òà 2 ìèíü àëò àâíàà.ìîíãîëûí àðä ò¿ìýí òà íàðûãàà óóõàéëàí äýìæèæ áàéíà óóõàé, óóõàé, óóõàé
2012-08-10
Extra:
Монголын төрийг булаацалдсан хэдэн бохир нам, бохир хүмүүс монголд хав хар энерги бий болгож ард иргэд бид байнгын дарамт, стрест шаналж байхад жирийн ардын дотроос төрсөн хийморь жавхаатай олимпийн баатрууд та нарыгаа телевизээр харж сэтгэл сэргэж байна. Та нар Монгол улсынхаа төлөө хөлс, хүч, эр зориг, хүчин зүтгэлээ зориулж байхад БОХИР улс төрчид, МАН -ын бохир хүмүүс албан тушаалын төлөө улайрсан дайн үүсгэж ой гутмаар зүтгэж байна. Энэ бохир улс төрчид та нараас ичээсэй. Та нар бол эдгээр бохир улс төрчдөөс илүү ард түмэндээ зүтгэж байна. БАЯРЛАЛАА. ЯЛАЛТАНД УРАГШАА.
alt:
aviishd
2012-08-10
ХОЁР ДҮҮДЭЭ АМЖИЛТ. АЛНАА ЧАМАЙГ ГЭЖ ӨӨРТӨӨ ШИВНЭЭД Л ГАР.
2012-08-10
zolboo:
mongoliin altiig mongoldoo avaad iree
2012-08-10
Oyunaa:
2 huudee amjilt alman medialaa abaad ireerei
2012-08-10
Zochin:
Mongolin er zorigtoi 2 uudee amjilt huse yalalt baiguulaarai
2012-08-10
Zovhon omnoh togloltoo l bod. Orsoldogchidoo sudla. Bitgii bieee bari. Zobhon omnoh davaandaa anhaaralaa handuul!!!
2012-08-10
d:
Хоёр хүүд минь алтан медаль хайрлаач.
2012-08-10
Amjilt xusie:
Ta 2 chadnaa amjilt saixan toglolt uzuulj yalj b/sand bayarlalaa...iluu...iluu...
2012-08-10
АЛТАН МЕДАЛАА АВААРАЙ ЗАЛУУС АА
2012-08-10