Ивээлээ хайрласан “ExCel” ордон
2012-08-12

Лондон-2012 зуны олимпийн наадамд Монгол Улсыг төлөөлөн 29 тамирчин оролцсоноос 21 нь зөвхөн энэхүү нүсэр байгууламжид барилдаж, тулалдсан юм. Жүдо, бокс, чөлөөт бөхийн тэмцээнүүд энд болж, Монголын багийн Лондоноос хүртсэн бүх таван медалийг эндээс олзворлолоо. Баг тамирчдаа дэмжсэн монголчууд маань ч энд ихээр төвлөрч, баярлаж хөөрч, уухайгаа хадуулсаар байна. ExCeL London (Exhibition Centre London) хэмээх үзэсгэлэнгийн томоохон төв нь Зүүн Лондонгийн онцлог газрын нэг бөгөөд Олимпийн паркаас ердөө 20 минутын газарт оршино. 2000 онд байгуулагдсан, 100 мянган м2 талбайг эзлэх уг төвийг 2000 онд ашиглалтад оруулжээ. Энд үзэсгэлэнгийн уужим саруул танхимуудаас гадна зургаан зочид буудал, 30 гаруй ресторан, 3700 машины зогсоолтой ажээ. Лондоны олимпийн үеэр жүдо, бокс, чөлөөт бөх, хүндийг өргөлт, тэквондо, туялзуур сэлэм, ширээний теннисний тэмцээн энд болж, тус бүрт нь 6000-10000 хүний суудалтай танхимыг түр засч явууллаа. Урьд нь ч урлаг спортын арга хэмжээ, бизнес уулзалт, үзэсгэлэн худалдаа зэрэг төрөл бүрийн арга хэмжээ энд явагдаж байжээ. Чухам энд л, тодруулбал “ExCel”-ийн "South Arena 2" танхимд өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт Лондон-2012 олимпийн алтан медалийн төлөө тулалдах билээ.                        
Shuud.mn
Сонин хачин
iveelee hairlasan gene uu exsel ordoniig ezegnehen tulaldlaa geech guilgachin setgelgeeg haliya Manai ZAlUUs uuriin chadal huch uhaanaaraa unah ni unaj tsoiloh tsoilson um shuu .
2012-08-12
boogii:
Amjilt khusie! Chi chadnaa!
2012-08-12