Лондоны олимпийн боксын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдөж өндөр амжилт үзүүлэн олимпийн хүрэл медалийн болзол хангасан Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ жингийнхээ шилдгүүдийн хамтаар медалийн тавцанд зогслоо.
Боксын 5 төрөлд одоогоор медалийн эзэп тодорхой болж медалиа зүүгээд буй.
64 кг. Зүүн гараас мөнгөн медальт Укрианы Денис Беринчик, алтан медальт Кубын Рониел Иглесиас Солотонго, хүрэл медальт Италийн Винчензо Мангиакапре, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар.
91 кг. Зүүн гараас мөнгөн медальт Италийн Клемент Руссо, алтан медальт Укрианы Олександр Гвокдюк, хүрэл медальт Болгарын Тервел Пулев, Азербайжаны Тимур Маммадов нар
49 кг. Зүүн гар талаас мөнгөн медальт Тайландын Кайо Понгпрайон, олимпийн хошой алтан медалиа хүртээд буй БНХАУ-ын Зоу Шимин, хүрэл медальт Италийн Падди Барнес, ОХУ-ын Давид Аярапетьян нар.
Н.Өрнө