“Бүсийн даншиг 2012” наадмуудын соёолонгийн түрүү магнай “Алтан түрүү” цомын эзэд тодорлоо
2012-08-13

Их Монгол Улс Байгуулагдсаны 806, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн Их баяр наадам өндөрлөж, Хүй долоон худагийн торгон ногоон хөндийд уяач бүрийн сэтгэл барианы зүг яарч, домогт Толин хулаар гоёсон “Алтан түрүү” цомын эзнээр Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул, уяач Х.Түмэнбаярын Богд хээр Соёолон түрүү магнай, цэнгэлийн манлай болж байсан нь саяхан. Тэгвэл Улсын баяр наадмын дараагаар 2012 оны 07 сарын 27, 28, 29-ны өдрүүдэд нийт 4 томоохон Даншиг наадам Монгол газар шороонд дэлгэр сайхан болж, 4 дэхь жилдээ энэхүү цомоор уяачдаа мялааж буй үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компани Баян-Өлгий аймагт болсон “Баруун бүсийн хурд”, Сүхбаатар аймагт болсон “Зүүн бүсийн хурд”, Төв аймагт болсон “Хангайн бүсийн хурд”, Дундговь аймагт болсон “Говийн бүсийн хурд” даншиг наадмуудын Ивээн тэтгэгчээр оролцон наадмын Соёолонгийн түрүүнд домогт Толин хулаар гоёсон “Алтан түрүү” цомоо мөн гардууллаа. Мөн 6 насны айргийн эхний тав унаач нийт 30 хүүхдийг хичээлийн хэрэгсэл, “Фрутта” жүүсний хэрэглээгээр шагнаж урамшуулж, мөн шөвгийн 4 бөх, сур харваа шагайн харвааны эхний 4 байрын тамирчдад АПУ компанийн бүтээгдэхүүний дээжийг гардууллаа. Наадамчин олны талархлыг хүлээсэн томоохон ажил нь “ХОГГҮЙ НААДАЦГААЯ” уриаг гарган аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж хоггүй орчинг бий болгосон мөн наадамчин олныг хүлээн авах хүндэтгэлийн АПУ гэр, асарууд сүндэрлүүлэн босгож наадамчин олонтойгоо хамтдаа баярлалаа. Ингээд домогт Толин хулаар гоёсон “Алтан түрүү” цомын эздээр: -Баян-Өлгий аймагт болсон “Баруун бүсийн хурд” даншиг наадмын Соёолонгийн түрүү магнайд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул аймгийн алдарт уяач Т.Ганзоригийн хээр соёолон, -Сүхбаатар аймагт болсон “Зүүн бүсийн хурд” даншиг наадмын Соёолонгийн түрүү магнайд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Ц.Бат-Эрдэнийн хээр алаг соёолон, -Дунговь аймагт болсон “Говийн бүсийн хурд” даншиг наадмын Соёолонгийн түрүү магнайд Улаанбаатар хотын ХУД-ын Хувилгаан хэмээх Батсайханы бор соёолон, -Төв аймагт болсон “Хангай бүсийн хурд”даншиг наадмын Соёолонгийн түрүү магнайд энэ жилийн улсын наадмын түрүү болсон Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул, уяач Х.Түмэнбаярын Богд хээр соёолон дахин түрүү магнай, цэнгэлийн манлай болж наадамчин олноо цэнгүүллээ: “Алтан түрүү”-ийн эзнийг уяачид алдарт “Толин хул”-ын дүр бүхий дурсгалт цом, нэг сая төгрөгөөр урамшуулдаг. Харин унаач бяцхан хүүд нэг зуун мянган төгрөг, “Фрутта” жүүсийг хагас жил үнэ төлбөргүй хэрэглэх эрхийн бичгийг гардуулсан юм. АПУ компани мөн 2012 оны 07 сарын 08, 09-ны өдрүүдэд болсон Налайх дүүргийн 90 жил, Төв аймгийн Зуун Мод сумын 70 жилийн ойн арга хэмжээнд мөн Ивээн тэтгэгчээр оролцсон юм.
Shuud.mn
Сонин хачин
Орчин цаг клуб:
“Орчин цаг” клуб нь эдийн засгийн хямралыг судалж, иргэддээ энэ талаар цогц ойлголт өгснөөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг ойлгоход төхөм болох, төр засаг, ААН, ТББ-ын цаашдын бодлого шийдвэртээ авч хэрэгжүүлэхэд нь туслах судалгааны материал, мэдээлэлэр ханган ажиллах зорилготой байгууллагдсан. Та манай клубын гишүүнчлэлд хамрагдснаар эдийн засгийн хямралын талаарх судалгааны материал авч, харилцан хоорондоо мэдээллээ солилцож, хамтран ажиллахыг урьж байна. Гишүүнчлэл 50 000 төгрөг Batu_ru@yahoo.com
2012-08-13