PC mall-ын сүлжээ дэлгүүрүүдээр Nokia 808 албан ёсоор борлуулагдаж эхэллээ
2012-08-13

Та дэлхийн шилдэг технологиудын өдөр тутамдаа хэрэглэдэг үү? Хэрэв тийм бол анхаарлаа түр хандуулна уу. Технологийн дэвшлийг танд уриатай PC mall-ын сүлжээ дэлгүүрүүдээр 41 мегапиксел камертай ухаалаг гар утас худалдаанд гарчээ. Nokia брэндийн Nokia 808 pure view утас нь 16 gb багтаамжтай, AMOLED дэлгэцтэй, 1,3 GHz-ийн хурдтай  CPU-тэй бөгөөд түүний хамгийн онцлох давуу талууд н#ь GPS болон Камер юм. Хэрэглэгчид Nokia бол одоо хоцрогдсон гэж хэлж болох ч бид тэдэнд үгүй гэдгийг энэхүү утсаар мэдрүүлж байгаа юм. Та Samsung Galaxy SIII, iPhone 4S, тэр байтугай мэргэжлийн л биш бол энгийн камераар дараад ч Nokia 808-н камерт дөхөж очихгүй. Түүний үйлдлийн систем нь Symbian бөгөөд Nokia Store-с та 100,000 гаруй программ хангамжаас сонгон татан авах боломжтой. Android OS болон iOS-ыг бодвол тэдгээрийг бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй хүмүүст илүү, ойлгомжтой, энгийн байх болно. Дээр нь та Symbian үйлдлийн системеер бусад ухаалаг утасны хийдэг бүх л зүйлс, программ хангамжийг ашиглах боломжтой. Түүний GPS үнэхээр гайхалтай. iOS-ын GPS нь Монголд ажилладаггүй бол Android OS заавал 3G сүлжээтэй эсвэл интернэттэй холбогдсон тохиолдолд ажилладаг. Харин Nokia 808 танд Монгол орны аль ч өнцөг буланд явсан төөрөхгүй байх боломжийг олгож байна. Учир нь Nokia 808 нь интернет, сүлжээ байхгүй байсан ч offline-р GPS нь ажилладаг утас юм. Очсон газар, айлаа тэмдэглээд дараа нь та тийшээгээ шууд хүрэх замыг гаргах боломжтой. Ер нь манайд хамгийн түгээмэл байдаг olloo gps-тэй адилхан ажиллана гэсэн үг. Гэхдээ гол нь тэр GPS нь таны 41 мегапикселийн камертай ухаалаг гар утас байх болно.  Гайхалтай биш гэж үү. Дэлхийн шилдэг брэнд одоо борлуулалтаараа Apple, Samsung-н дараа дэлхийд гуравт жагсаж яваа Nokia танд том бэлгээ задалж байгаа нь энэ юм. Та эдгээр утасыг албан ёсоор авахыг хүсвэл PC mall-ын сүлжээ дэлгүүрүүдэд хандах буюу 7011-3535, 7012-3535 утаснуудаас лавлах боломжтой. Танд 1 жилийн баталгаат хугацаа олгохоос гадна банкны лизингээр худалдан авах боломжтой. PC mall-ын сүлжээ дэлгүүрүүд:
  1. 3,4-р хороолол Paradox-н хажууд PC mall,
  2. Хүнсний 4-р дэлгүүрийн замын эсрэг талд PC mall,
  3. Голомт банкны картын төвийн замын эсрэг талд PC mall,
  4. 13-р хороолол Шөнийн зах урд корпуст PC mall
  5. Эрдэнэт хотод Урт цагаан худалдааны гудамжинд PC mall,
  6. Дархан хотод Шинэ дархан ОУ-ын худалдааны төвд PC mall.

ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ ТАНЫ ГАРТPC MALL

   
Shuud.mn
Сонин хачин
Woooow., shuurs aldav :)
2012-08-15
bum:
vhneer tasarhai yma vnen ch bolomjiin ym bn
2012-08-15
otgooo:
humuusee 1saya 40myanga gene goe yumaa avah yumsan .
2012-08-14
ямар үнэтэй вэ
2012-08-13