Японы эдийн засгийн өсөлт буурчээ
2012-08-13

Японы ДНБ сүүлийн гурван сард 0,3 хувиар өссөн байна. Энэ нь жилийн нэгдүгээр улирлын 1 хувийн өсөлттэй харьцуулвал буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулвал эдийн засаг 1,4 хувиар өргөжсөн байна. Дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаа энэ үед японы өсөлт улам л удаашрана хэмээн шинжээчид анхааруулж байна. "Дотоодын хэрэгцээ эрчээ алдаж, экспорт европын өрийн асуудлаас болж суларч байгаагаас Япон улс 7-9-р сард эдийн засгийн зогсолтод орж магадгүй” хэмээн Токио дахь амь даатгалын компани “Meiji Yasuda Life Insurance”-ийн ахлах эдийн засагч хэлжээ. АНУ-ын эдийн засгийн сэргэлт маш удаан, евробүст өрийн хямрал үргэлжилсээр байгаа ба эдгээр нь Японы бүтээгдэхүүний хамгийн томоохон зах зээл учир экспортын секторт хүндээр нөлөөлж байгаа юм. Японы валют хүчтэй хэвээр байгаа нь экспортлогчдийн барааг үнэтэй зарагдахад хүргэж, ашиг олоход хэцүү байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
Орчин цаг клуб:
“Орчин цаг” клуб нь эдийн засгийн хямралыг судалж, иргэддээ энэ талаар цогц ойлголт өгснөөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг ойлгоход төхөм болох, төр засаг, ААН, ТББ-ын цаашдын бодлого шийдвэртээ авч хэрэгжүүлэхэд нь туслах судалгааны материал, мэдээлэлэр ханган ажиллах зорилготой байгууллагдсан. Та манай клубын гишүүнчлэлд хамрагдснаар эдийн засгийн хямралын талаарх судалгааны материал авч, харилцан хоорондоо мэдээллээ солилцож, хамтран ажиллахыг урьж байна. Гишүүнчлэл 50 000 төгрөг Batu_ru@yahoo.com
2012-08-13