Шинэ түүхийн эзэд
2012-08-13

Зуны олимпийн XXX наадам Их Британийн нийслэл Лондон хотноо 17 хоногийн турш спортын түүхэнд гайхамшигт шинэ хуудсуудыг нэмэн нэмсээр амжилттай өндөрлөж байна. Өчигдөр шөнө лондончууд болон олон орны баг, тамирчид хаалтын ажиллагаагаа ёслол төгөлдөр хийж ийнхүү Лондоны зуны олимпийн наадам шинэхэн дурсамж болон үлдлээ Манай улсаас Лондоны олимпод эх орноо төлөөлөн спортын долоон төрлөөр 29 тамирчин оролцож, будант Альбионы их спортын талбарт 204 орны 10 мянга гаруй тамирчидтай хурд, хүч авхаалжаа сорин өрсөлдсөн билээ. Лондонг зорьсон манай баг тамирчид спортынхоо түүхэнд нэгэн шинэ амжилтыг бичиглэн үлдээж чадлаа. Хоёр мөнгө, гурван хүрэл медаль буюу нэг олимпоос таван медаль эх орондоо авчирч байсан түүх үгүй юм. Тэгвэл ийм түүхийг Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ С.Ням-Очир, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг нар болон тэдний багш, дасгалжуулагч, хамтран зүтгэгчид, бичиж чадлаа. Алтан медалийн оосроос атгаад алдсан хоёр ч хүүгийнхээ нулимсыг бид үзлээ. Анхны, бас хос медалийн эзэд Манай улсын анхны алтан медалийг жүдочдын дотроос л Бээжингийн олимпоос авчирсан. Тиймээс ч эр бяр нь тэгширч, тив дэлхийн томоохон тэмцээний медалийг хамсан жүдочдоо Лондонгоос нэг юм дуулгана гэдэгт монголчууд итгэлтэй байлаа. Энэ итгэл найдварыг ч жүдочид маань гээгээгүй юм. Олимпийн жүдо бөхийн тэмцээн нээлтийн маргаашнаас л эхэлсэн. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг нар барилдаж медальгүй үлдсэн. Дараа өдөр нь эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд гол найдвар тээж явсан Х.Цагаанбаатар эзэн орны бөхөд ялагдсан харамсмаар явдал болсон. Мөн тэр өдөр эмэгтэйчүүдийн 52-т М.Бундмаа өвдөг шороодсон ч монголчуудын найдвар бөхөөгүй юм. Харин маргааш нь буюу наймдугаар сарын 30-нд монгол түмний од гийсэн өдөр боллоо. 73 кг-ын жингийн жүдоч С.Ням-Очир маань ДАШТ-д учраа таарч байсан Голландын Декс Элмонтоос даагаа амжилттай нэхэж хүрэл медалийн болзлыг хангаснаар элэг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэсэн. С.Ням-Очирын маань хүрэл медаль ч булган сүүлтэй байсныг бид харсан. Олимпийн татамийн хатууг мэдрээд буусан нөхдөө харж өөрсдийн ээлжээ хүлээж байсан бусаддаа ч үгээр хэлшгүй урам өгсөн биз ээ. Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд нарын барилдаан амжилт олоогүй ч эцсийн найдвар болон жүдочдынхоо сүүлийг мушгисан олимпийн аварга Н.Түвшинбаяр наймдугаар сарын 2-нд эхний гурван барилдаандаа цэвэр ялж, улмаар бэртэл гэмтлийг үл тоон тамирчин хүний тэсвэр хатуужлыг харуулж олимпийн мөнгөн медалиар нутаг нэгтнүүддээ бэлэг барьсан юм. Аварга хүн аваргаараа төрдгийн үлгэрийг тэрбээр бид бүхэнд харуулж олимпийн медалиа хослуулсан манай анхны тамирчин болж түүхэнд бичигдлээ. Анхны аварга, анхны олимпийн хос медальтан, Булган нутгийн хүү, БААТАР. Буучид, харваачид энэ удаа ганзага хоосон Ийнхүү жүдочид маань түмнийхээ итгэлийг алдалгүй олимпийн мөнгө, хүрлийг авч байх зуур бусад тамирчид маань ч өрсөлдсөөр байлаа. Байт харвааны төрөлд оролцсон Ж.Гантөгс өөрийн төрөлд өрсөлдсөн 64 харваачаас 19-р байрт бичигдсэн бол Б.Урантунгалаг шигшээ 16-д шалгарч чадсан юм. Буудлагын тамирчид болох О.Гүндэгмаа, Н.Баяраа нарын тэмцээн ч бидний анхаарлын төвд байлаа. Гол найдлагуудын нэг болсон О.Гүндэгмаа анх удаа олимпоос шагналт байргүй буцсан ч түүний хувьд эх орныхоо нэрийг дэлхийд өндөрт өргөсөн гавьяаг бид мартах учиргүй. Н.Баяраагийн хувьд өөрийн төрөлдөө 33-р байрт бичигдсэн.   32 жилийн дараа ирсэн медаль Чөлөөт бөхийн төрөл олимпийн наадмын сүүлээс эхэлсэн. Монголчуудын догдлон харж суусан бөхийн энэ төрөлд найман олимп дараалан тасраад байсан медаль Лондонгоос ирэх, түүнийг нь гавьяат С.Батцэцэг авчрах хувьтай байж. Өнгөрсөн зууны манай улсын олимпийн түүхийг голцуу чөлөөтийнхөн л бичилцсэн байдаг. Медалийн оосроос зуураад алдацгаасан чөлөөтийнхөн маань ямартай ч тэр түүхийг үргэлжлүүлж чадлаа. Тэрбээр 63 кг-ын жинд дэлхийн гурван удаагийн аварга Канадын Мартин Дугрьетэй хүрлийн төлөө барилдаж ялснаар ийн Лондоны олимпоос манай гурав дахь медаль ирсэн билээ. Лондонг айлгасан ширэн бээлийтнүүд Энэ зуур Лондонг зорьсон дөрвөн ширэн бээлийтэн маань Бээжингийн олимпийн алтан медалийн буухиаг залгуулахаар зүтгэж, монголчууд маань ч дэлхийн өнцөг булан бүрээс уухайлан дэмжсээр байлаа. П.Сэрдамба, Н.Түвшинбат нарт Лондоны ринг хатуу байв. Гэсэн ч манай залуус улс орнуудын найдлага болсон боксчдыг зодсоор медалийн тавцанд гарч чадсан юм. У.Мөнх-Эрдэнийн хувьд эзэн орны гол найдвар болсон жингийнхээ нэг номерт бичигдэж байгаа Томас Столкерыг хүнд тулааны эцэст буулгаж авснаар хүрлийн болзол хангасан. Укрианы Денис Беринчик зөв тактикийн хүчээр л манай боксчныг буулгаж авсан. Харин Н.Төгсцогт долдугаар сарын 30-наас өчигдрийг хүртэл манай алтан медалийн гол найдлага болсоор ирсэн. 20-хон настайдаа эх орон нэгтнүүдийнхээ итгэл найдварын гал нь болон бадамлах хэн хүнд олдохгүй тавилан. Азербайжан, Итали, Узбекстаны шилдэг боксчдыг ээлжлэн зодсоор, ОХУ-ын найдвар Миша Алояныг илүүрхэн хожиж хүрэл медалийг тоолгүй орхисон Н.Төгсцогтынхоо тулааныг өчигдөр бид бүхэн харсан. Боксын эх орон Кубын 2008 оны олимпоос эхлэн тасарсан алтан медалийн буухиаг залгуулахаар эрч хүчтэй шинэ одоо илгээсэн нь яахын аргагүй өрсөлдөгчдөө нуга дарсаар манай боксчинтой аваргын төлөө тулсан билээ. Алтын төлөө бусдаасаа од нь гийж, бүх талаараа илүү байсан хоёр залуу тулгарсан юм. Тэд ана мана, ач тач тулалдсаар нэг, хоёр онооны зөрүүгээр Кубын боксчин ялж орхисон. Алтан медалийнхаа оосроос атгаад л алдсан хүүгийнхээ нулимсыг бид ийнхүү Лондонд хоёронтаа харлаа. Медалийн тавцанд зогсож буй У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нарын маань харц нэг л бүүдгэр. Арга ч үгүй Лондонд цугласан дэлхийн шилдэг боксчдыг айлгаж чадсан манай залууст мөнгө, хүрэл медаль ч гологдсон биз ээ. Ингээд хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар манай улс 204 орноос 56-р байрт бичигдлээ. Манай улсын урд 55-р байрт нэгхэн хүрлийн зөрүүгээр тэрбум гаран хүн амтай Энэтхэг бичигдсэнийг дашрамд сонирхуулья. Хоёр сая илүүхэн монголчуудын маань үр сад биднээс даруй 500 дахин илүү хүн амтай улстай эн тэнцүү амжилт үзүүлжээ гэхээр гайхамшиг гэхээс өөр хэлэх үг алга. Н.Түвшинбаяр-Олимпийн анхны аварга, анхны олимпийн хос медальтан Н.Төгсцогт-хамгийн залуу олимпийн медальтан С.Батцэцэг-32 жил тасарсан медалийг залгуулсан ачтан С.Ням-Очир-Лондоны олимпийн анхны, булган сүүлтэй медалийн эзэн У.Мөнх-Эрдэнэ-тив, дэлхийн бүхий л тэмцээнүүдээс медаль хүртсэн цорын ганц боксчин-одоо дутуугаа гүйцээж олимпийн медалийн эзэн Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин
yanjinlkham:
bid negen zurheeree neg uriataigaar bid amijilt gargaj awna. bid chanaa iluu iluu iluu
2012-09-06
Medali avsan bukh tamirchiddaa bayar hurgej daraa daraagiin uraldaan temtseendee ulam ikh amjilt gargaarai gej husen eruue! Ta 5 tavuulaa mongoliin baharhal, yalah burd chini medialaa zuugeed turiin dalbaagaa urguuleh burd chini omogshil baharhal turj bayariin nulims dusluulj bsan shuu, Ter ni ter ene ni ene geh umgui ta 5 5-laa gaihamshigtai baisan shuu. Mash ikh bayarlalaa.
2012-08-14
Munkherdene tasarhai Baatar.umand Az gej zaaval bh m daa Joohon Az dutsan shuu.Gehdee Altnii daitai Hurel shuu .Ulam amjilt
2012-08-13
suuts.mn:
Ta ul hudluhtei holbootoi medeelliig suuts.mn site.s uzeerei
2012-08-13
myy tenegvvd cain tamipchin bolxoop zopiyd cetgel zvipvv ni daipalt xiij baixgvi ya tep dacgaljyylag ch nap ni xa baiciin be manai mogiig teb delxiin temsteen bolgon deep tegj opoldoj baidag yalaa bac xa bilee neg temsteend opxod ni onoog ni ilt dapaad manai olimfiin xopoo zapga xiij shvvgchix ni epxiig xacyylj bcan ene zalyy mongoliin gaixaltai baxapxal bolcon zalyy ataapxal xaa ch baidag yam bna ene cain tamipchin mongold baix oecgvi yam chig teneg shvvgchid mongoliin xvvd ataapxaj xatyy xandaj bgaa bxaa xapin tep ykipaani tamipchinaac shinjilgee abax xepegtei bcan moogiid baatap ogox xepegtei mongolchyyd mongol xvvgee demjij bna odoo bol apd tvmni baatap yax apgvi mono top zacag baatap stoloo xaiplax xepegtei apd tvmen ogno baix gedegt itgej bna eponxiilog chi mini shydpag eoc iim baidag gedgiig xapyylaad ogoopoi
2012-08-13
ЗОЧИН:
Муусайн юмнууд харин тэгсэн байгаа юм даа Энэ 2 лаа авах байсан юм
2012-08-13
Орчин цаг клуб:
“Орчин цаг” клуб нь эдийн засгийн хямралыг судалж, иргэддээ энэ талаар цогц ойлголт өгснөөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг ойлгоход төхөм болох, төр засаг, ААН, ТББ-ын цаашдын бодлого шийдвэртээ авч хэрэгжүүлэхэд нь туслах судалгааны материал, мэдээлэлэр ханган ажиллах зорилготой байгууллагдсан. Та манай клубын гишүүнчлэлд хамрагдснаар эдийн засгийн хямралын талаарх судалгааны материал авч, харилцан хоорондоо мэдээллээ солилцож, хамтран ажиллахыг урьж байна. Гишүүнчлэл 50 000 төгрөг Batu_ru@yahoo.com
2012-08-13
Manai tamirchdaas zuvxun Munxerdenees tegej shinjilgee avsan bna
2012-08-13
Munxerdene gaixamshigtai sain tamirchin ,alt avsanaas yalgaagui .Xarin yagaad alt avaagui ve gevel suulchin temzeenii umnu dopingiin shinjilgee gej 10 gr zuss avj setgel sanaa tamir tenxeegii n zoriudaar buuruulsn bna
2012-08-13