Албан тушаал эхийн сүүнээс амттай
2012-08-14

Монгол Улс парламентын сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газраа эмхлэн байгуулж байна. УИХ-ын сонгуулиар улс төрийн аль нэг нам, эвсэл үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй учраас арай илүү суудал авсан АН хоёр намын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-тай хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулсан. Гэвч тус эвслийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс хорих ял ногдуулсны улмаас гэрээг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил илэрч эхэлсэн билээ. Үхрийн бөөр шиг хамтарсан засгийн томилгоонд энэ нь цаашид илүү мэдрэгдэж болзошгүй байна. Манай улсын 2005 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид “Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжийн тулгуур зарчимд нийцүүлэн ил тод байдлыг дэмжих, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, бэхжүүлэхийг чармайна” гэж заасан байдаг. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн авлигаас ангид, шударга ёсыг хэрэгжүүлэх амлалт шинэ сайд нарын томилгоонд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг хэрхэн баримталснаас ихээхэн харагдах учиртай. Ажил үүргийн ачааллыг тэнцүүлж, хариуцлагыг дээшлүүлэх үүднээс өрх тусгаарлаж байгаа Эрдэс баялгийн салбарын сайдаар эвслийн үгэнд орж М.Сономпилыг томилбол уул уурхайн чиглэлээр сүүлийн үед сүрхий занималдаж байгаа энэ бизнесмений ашиг сонирхолд яв цав нийцэх бололтой. Мөн Сангийн сайдын суудалд М.Энхсайханыг зүтгүүлбэл Дархан-Уулд сонгуулиар унасан шороотой бөхийг сайдын суудлаар мялааснаас ялгаа юун. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч иймэрхүү томилгооноос зайлсхийх, УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр аль болох давхар томилохгүй байхыг гүйцэтгэх засаглалын тэргүүнд зөвлөж байсан юм. Архангай аймагт МАХН-аас нэр дэвшээд ялагдсан Н.Удвалын нэр ч Эрүүл мэндийн сайдад яригдаж байна. Тэрчлэн тус намын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар ч бас дэд сайдын суудлаас ч зүүгдэх санаатай яваа нь улстөрчдийн үе залгамжилдаг болсон шинэ цагийн моодыг дуурайж, яваандаа эцгийн байр суурийг МАХН-д хадгалах алсын бодол өвөрлөсөн гэх юм. Албан тушаал эхийн сүүнээс амттай гэж үү. Манай нийгэмд одоо засаглалыг сайжруулах үүднээс төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулж байна. Ингэснээр шинэ нийгмийн шаардлага, үнэт зүйлсийг төрийн үйл ажиллагаанд бэхжүүлэх, төрийн албанд иргэдийн итгэх итгэлийг дээшлүүлэх, авлигыг арилгах, албан хаагчийн ажил хэргийг ил тод болгож, хувийн сонирхлын зөрчлөөс ангид байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Өчигдөр АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Ларри Даймонд Төрийн ордонд уншсан лекцэндээ ардчиллын чанарт хамгийн их саад болсон зүйл нь муу засаглал гэж онцолсон. Муу засаглалтай газарт авлига, хүнд суртал их байдаг. Байгалийн баялгаа хэр зохистой ашиглаж чадаж байгаа нь ардчиллын чанараас шалтгаалдаг гэв. 1999-2000 онд парламентад суудалтай байсан намууд хуйвалдан /АН, МСДН, МАХН/ Үндсэн хуульдаа хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Үүний балгаар Үндсэн хуульд тусгалаа олоод байсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчим гажуудаж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гэсэн нэмэлт өөрчлөлт орж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нэг гарт төвлөрч эхэлсэн. Их сэтгэгч Ш.Л.Монтескье “Хуулийн амин сүнс” бүтээлдээ “Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй. Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга шүүх оршихгүй. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх дарангуйлагч болох бололцоотой” хэмээн бичсэн нь Монголын нийгэм, улс төрийн байдлыг тэртээ 260 жилийн өмнө толинд харсан юм шиг хэлсэн мэт санагдана. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу УИХ-аас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохыг, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглоно гэсэн нь аргагүй юм. Сүүлийн үед өөрсдийнхөө компанийг өмөөрсөн Өршөөлийн хууль, албан тушаалтныг хариуцлагаас бултуулсан Эрүүгийн хууль, иргэд сонгогчдын бус олигархи, эрх мэдэлтнүүдийг хамгаалсан Сонгуулийн хууль, ард түмэндээ бус харийнханд дулдуйдсан Ашигт малтмалын хууль, авлигачдад ээлтэй Авлигын эсрэг хууль гээд амин сүнсгүй, тоочиж үл барах хуулиудыг эрх зүйн төсөөлөлгүй эрээвэр хураавар 76 гишүүнтэй парламент маань шинэ жилийн үдэш, битүүний орой, наадмын өглөө хуйвалдан баталсаар ирсэн нь нууц биш. Монтескьегийн хэлсэнчлэн сүнсгүй хуулиудын тоо нэмэгдэх тутам хэн нэг хүн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол гүйцэлдэж, ардчиллын тулгуур үнэт зүйл болох хувь хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхолд аюул учруулдгийг санах хэрэгтэй. Одоо ч гэсэн УИХ-д бүлэггүй хоцорсон МАН-ын эрхмүүд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар гүйж явна. Хэрвээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бол Засгийн газрын гишүүний цалин авна. УИХ-ын гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг иргэний өргөдөл, гомдолд үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгана гэсэн байна. Хуульд зааснаар төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо мэдүүлдгийн адил нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны аль заасанд нь өгөх үүрэгтэй юм. Албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй төдийгүй иргэд саадгүй танилцах боломжоор хангагдана. Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоож мөрдүүлэх үүрэгтэй бол хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, хариуцлага хүлээлгэх эрхтэй. Мөн ашиг сонирхлын зөрчлийн талаархи мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх ёстой. Ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно. Тэгэхээр нийтийн албаны амин сүнс болсон үнэт зүйл нь чухам юу юм бэ?  Энэ нь “нийтийн ашиг сонирхол”. Түүнийг уг хуульд нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг ойлгоно гэжээ. Монголын хүн амын талаас илүү нь амьдардаг Улаанбаатар хотын захиргаанд ч НИТХ-ын сонгуулийн үр дүнгээс хамааралтай бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж байна. Үүнд одоогоор бидний хараахан дасал болоогүй нийтийн албан тушаалтан нэлээд хамрагдана. Энэ нь төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, мөн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтныг хэлнэ. Бас хууль тогтоомжийн дагуу, эсхүл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч, төрийн тодорхой чиг  үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан орох юм байна. Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно хэмээн томъёолжээАвстрийн философич Ханс Хельсен ашиг сонирхлуудын зөрчилдөөн байхгүй бол шударга ёсны хэрэгцээ ч байхгүй гэсэн нь сонирхолтой гаргалгаа юм. Х.Ариунбаатар
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Төрийн алба гэж байгууллага байхгүй бол та нар бүр мөсөн будаа
2013-04-09
зочин:
Намуудыг гишүүнчлэлгүй болгоно гэж ярж байсан иргэн миний хувьд зөв гэж бодож байна нам гэх бүлэглэл фракц олигархи мэтийн нэр томьётой байсан цагт хэзээ ч хэнч шударга ажиллаж чадахгүй
2012-08-14
zasag min buh zamaa narnii zam met bolgoodoh jil bolgon amarjin solisoor baigaad mungu duuslaa
2012-08-14
Яахав дээ ямар үр тарьнав тэр жимсээ л хурааж байна шүү дээ.Олигархижсан намуудад мөнгөөр цохиж улсм төрд ордог жам номоор нь ороод та бид түүнд нь саналаа өгөөд гаргачихсан болохоор одоо тэд хүслээ гүйцээж,гүзээгээ дүүргэхээс яахав
2012-08-14
Хараа:
Чиний зөв шүү Иргэний нийгэм байгуулья,засаглалыг хяналттай болгоё гэж бодож байгаа бол төрийн аудитыг татан буулгаж иргэний нийгмийн хяналтанд шилжүүлэх хэрэгтэй,Төрийн албаны зөвлөл гэж хүнд сурталтай сандалын бугнуудыг хамгаалдаг байгууллага байна ямар ч хэрэггүй хоолны савнууд Хяналтын эрх үүрэг төрд өөрт нь байгаа нөхцөлд төрийн булхай хэзээ ч илрэхгүй,арилахгүй, чоно чоноо иддэггүй юм гэнэ лээ
2012-08-14
зочин:
Төрийн алба гэж байгууллага байхгүй бол та нар бүр мөсөн будаа
hana:
Niitiin ashig sonirholiin zorchiliin tuhai huuli yah gej gargasan yum be. Ene amitai huuli shuu gedegee batalaach. Alban tushaal hairtai humuusees n iluu bolj baina.
2012-08-14
Яахав дээ ямар үр тарьнав тэр жимсээ л хурааж байна шүү дээ.Олигархижсан намуудад мөнгөөр цохиж улсм төрд ордог жам номоор нь ороод та бид түүнд нь саналаа өгөөд гаргачихсан болохоор одоо тэд хүслээ гүйцээж,гүзээгээ дүүргэхээс яахав
Орчин цаг клуб:
“Орчин цаг” клуб нь эдийн засгийн хямралыг судалж, иргэддээ энэ талаар цогц ойлголт өгснөөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг ойлгоход төхөм болох, төр засаг, ААН, ТББ-ын цаашдын бодлого шийдвэртээ авч хэрэгжүүлэхэд нь туслах судалгааны материал, мэдээлэлэр ханган ажиллах зорилготой байгууллагдсан. Та манай клубын гишүүнчлэлд хамрагдснаар эдийн засгийн хямралын талаарх судалгааны материал авч, харилцан хоорондоо мэдээллээ солилцож, хамтран ажиллахыг урьж байна. Гишүүнчлэл 50 000 төгрөг Batu_ru@yahoo.com
2012-08-14
нэргүй:
хүнд сурталын уурхай төрийн өмчийн хороо,МХЕГ,зэрэг агентлагуудыг татан буулгах хэрэгтэй бус уу ард түмээн
2012-08-14
зочин:
Намуудыг гишүүнчлэлгүй болгоно гэж ярж байсан иргэн миний хувьд зөв гэж бодож байна нам гэх бүлэглэл фракц олигархи мэтийн нэр томьётой байсан цагт хэзээ ч хэнч шударга ажиллаж чадахгүй