Дуунаас хурдан тийрэлтэт онгоц
2012-08-15

АНУ-ын цэргийн хүчин “Waverider” нэртэй дуунаас хурдан тийрэлтэт онгоцны туршилтын нислэгийг өнөөдөр Номхон далай дээр хийж байна. Туршилтанд B-52 бөмбөгдөгч онгоцыг ашиглахаар шийдсэн бөгөөд энэ нь далавч, нисгэгчгүй онгоц юм. Онгоц дуунаас зургаа дахин хурдан буюу 6,900 км/цагийн хурдтай явах юм. Энэ нь Лондонгоос Нью-Йорк хүртэл цагийн дотор хүрэх хугацаа. 2011 оны зургадугаар сард хийсэн туршилтаар “Waverider” онгоц тав дахин хурдан явах ёстой байсан ч зорьсон хурдад хүрээгүй юм. Хэрэв туршилт амжилттай болвол Пентагон болон НАСА энэ төслийг илүү хурдан пуужин хийхэд ашиглах зорилготой юм байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
chimeglel:
hurmiin chimeglel hine hymd une utas 99285946 98191922
2012-08-15