Их Британи Жулиан Ассанжийг баривчлахаар “сүрдүүлжээ”
2012-08-16

“WikiLeaks” сайтын үндэслэгч Жулиан Ассанжийн улс төрийн орогнол хүссэн хүсэлтийн хариуг Эквадор улс өнөөдөр зарлах юм. Лхагва гаригт нэгэн телевизийн нэвтрүүлэгт Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патиногийн хэлснээр Их Британийн эрх баригчдаас Эквадорын Засгийн газарт нэгэн мэдэгдэл ирсэн гэнэ. Үүнд “Хэрэв Ассанжийг Британийн эрх баригчдад шилжүүлэхгүй юм бол элчин сайдын байр руу хүчээр нэвтрэн орж түүнийг баривчлана” гэсэн байжээ. Ноён Патино “Бид Британийн колони орон биш. Тийм цаг үе өнгөрсөн” хэмээсэн юм. Үүний хариуд Британийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны яамны төлөөлөгч “Их Британи улс аливаа гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг Шведийн хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх олон улсын хууль эрхзүйгээр зохицуулагдсан үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэх хатуу байр суурьтай байгаа. Бид харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдэлд хүрэхээр ажиллаж байна” гэжээ. Жулиан Ассанж зургадугаар сараас хойш Лондонд суух Эквадорын элчин сайдын яаманд орогнож, улс төрийн орогнол хүссэн билээ. 2010 онд Шведэд айлчлах үеэрээ бэлгийн дарамтанд оруулсан хэмээн хоёр эмэгтэй мэдүүлснээр Шведэд шилжүүлэн байцаалтад оруулахаар түүнийг тус онд Англид байхад баривчилсан юм. Гэхдээ энэ бүхэн цаанаа улс төрийн шалтгаантай, Шведэд очвол түүнийг АНУ-ын талд хүлээлгэн өгнө хэмээн Ассанж эмээж байгаа юм. Тэрээр хэд хэдэн Засгийн газрын дипломат харилцааны мэдээлэл, тэр дундаа АНУ-ын Засгийн газрыг ичгэвтэр байдалд оруулахаар олон тооны мэдээллийг сайт дээрээ байршуулан дэлхий дахинд задруулсан билээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
ер нь энэ ардчилал гэж юм байдаг юм уу.
2012-08-16
Ямар юмаа хийж єєрєє ингэж дэлхийн талыг єєртєє дайсан болгодог байнаа,эквадор битгий хэл аргентиныг англи газрын хєрснєєс арчих шахсан биздээ
2012-08-16