Монголбанк 50 сая юань худалдав
2012-08-16

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2.3 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд Монголбанк энэ удаагийн ам.долларын арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкууд 50 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд 214 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин