Улсын баатрын утааны эсрэг тэмцэл эхлэв
2012-08-16

Хотын мэр Э.Бат-Үүл сонгуулийн амлалтдаа хүрэхээр зүтгэж эхлэв. Улаанбаатарын утаа, замын хөдөлгөөний түгжрэл нийслэлчүүдийг дарга цэрэг, баян ядуу гэж ялгалгүй уурыг нь барж байна. Тэднийг энэ зовлонгоос ангижруулах амлалт өгсний хүчинд АН сонгуулиар МАН-ын олон жилийн ноёрхлыг унагасан юм. Экс мэр Г.Мөнхбаяр жил дараалан олон тэрбум төгрөгийг Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг тэмцэнэ гэж улсын төсвөөс аваад утаанд ялагдсан. Өчигдөр тэр нийслэлийн МАН-ын даргын тахимаа бас өглөө. Одоо улсын баатар Э.Бат-Үүл утааны эсрэг давшилтын галын бэлтгэлээ эхлэв. Монголчуудын талаас илүү нь Улаанбаатарт амьдардаг, тэдний 60 хувь нь гэр хороололд оршин суудаг. Өөрөөр хэлбэл, 184 мянган өрхийн 736 мянган хүн гэсэн үг. Хөөрхий тэд өвлийг дулаахан давахын тулд муу пийшингээ улайстал галлахаас өөр аргагүй. Амьдрал барзгар байгаа учраас юу эс түлэхэв. Улаанбаатарын утааны 70 хувь гэр хорооллоос үүдэлтэй гэдгийг судалгаагаар нэгэнт тогтоосон юм. 21 дүгээр зуунд хотынхон хүн шиг амьдрахын тулд гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбож, зам харгуй тавих хэрэгтэй. Ийм дэд бүтцийг бий болгоход 1,8 их наяд төгрөг шаардагдана. Энэ нь 2012 оны улсын төсвийн 32 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм. Монгол Улс газрын баялгийнхаа үр шимээр хөлжиж, эдийн засаг 17 хувиар өслөө. Уул уурхайн салбарт татварын зохицуулалтыг хэр оновчтой бүрдүүлснээр байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээж, богино хугацаанд хөгжлийн хүссэн түвшиндээ хүрч чадах эсэх нь багагүй шалтгаалдаг байна. Манайхан гадагшаа зэс, цайрын баяжмал, нүүрсийг их хэмжээгээр гаргаж байна. Ялангуяа нүүрсний экспорт зэсийнхээс давж, өмнөх оныхоос 129 хувиар нэмэгджээ. Монгол Улс хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх зорилго тавьж байгаа ч нүүрс, төмрийн хүдрийн уурхайнууд шинээр нээгдэж, олборлох зардал бага байгаагаас экспорт нэмэгдэх таатай орчин бүрдэж байна. Харамсалтай нь дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч, манай урд хөрш Хятад улс Монголын нүүрсийг түүхийгээр нь дэлхийн зах зээлийн үнээс 50 хувь хямдаар авдаг. Тиймээс манай төсвийн орлого төдийчинээ дундардаг нь ойлгомжтой. Харин Хятад эрдэс бүтээгдэхүүндээ экспортын татвар ногдуулдаг. Экспортын татвар нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалан өсөх хандлагатай байгаа. Олон улсын практикаас харахад нүүрсний экспортын татвар дунджаар 6,5-25 хувь байна. Хойд, урд хөрш ОХУ, БНХАУ-д нүүрсний нийт татварын хэмжээ бүр 56-70 хувьд хүрчээ. Гэтэл дэлхийд нүүрсний экспортын татваргүй ганцхан орон бол манай Монгол. ӨАБНУ, Австрали гэхэд бүр нүүрсний үнийн өсөлтөд 10-40 хувийн татвар тогтоожээ. АНУ-д нүүрсний ашиглалтын лицензийг газрын хэвлийд байхаас нь дуудлага худалдаагаар зардаг байна. Япон зэрэг хөгжилтэй орнуудад зорилтот татварын аргаар хөрөнгө босгож, томоохон зорилтоо хэрэгжүүлдэг  ажээ. Өөрөөр хэлбэл зарим төрлийн татварын орлогыг тулгамдсан зорилтоо цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд 100 хувь зарцуулдаг байна. Иймээс нүүрсний экспортод татвар тогтоох цаг болсон гэж зарим эрхэм гишүүн үзэж байна. Манайд нүүрсний роялти тав, орлогод 10-25, нэмэгдсэн өртөгт 10 хувийн татвар ногдуулдаг нь нийлээд дөнгөж 40 хувь болж байгаа юм. Тэгвэл нүүрс, төмрийн хүдэрт долоон хувийн экспортын татвар ногдуулснаар жилдээ 488 тэрбум төгрөг буюу 370 сая орчим ам. долларын орлого олох бололцоотой. Энэ орлого жил тутам 20-оос доошгүй хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Нүүрсний экспортын дөрвөн жилийн татварын орлогоор мөнөөх гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн 1,8 их наяд төгрөгийн хөрөнгийг саадгүй босгож чадна. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ нарын зургаан эрхэм Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Уг хуульд заасан зорилтот татварын орлогыг түүхий нүүрс, баяжуулсан нүүрс буюу хуурай болон нойтон технологийн аргаар боловсруулалт хийсэн нүүрс, мөн эцсийн бүтээгдэхүүн буюу хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүний экспортын татвараар бүрдүүлэхээр заажээ. Гэхдээ ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн эхний 4-8 жилд оруулсан хөрөнгө оруулалтын зардал татварт ногдох орлогоос хасагдах юм. Нүүрсний экспортын татварыг боловсруулалтын түвшингээс шалтгаалан ялгавартай тогтоох бөгөөд боловсруулалтын түвшин ахих тутам ажлын байр нэмэгдэж, татварын хэмжээ багасна. Цаашилбал төмрийн баяжмал, төмрийн хүдрийн экспортод ч татвар ногдуулахаар тусгажээ. Зорилтот татварын тогтолцоо нь манай улсын хувьд шинэ алхам болох юм. Хуульд зааснаар зорилтот татвар гэж тусгай байдлаар тодорхойлогдсон зардалд ногдуулах татвар бөгөөд энэ татвараар улсын болон орон нутгийн төсөвт орсон орлогыг хуульд заасан зориулалтаар зарцуулах татварыг хэлнэ гэжээ. Мөн нийслэлийн гэр хорооллын дэд бүтэц гэж эрчим хүч, цэвэр, бохир усны шугам, харилцаа холбооны шугам сүлжээний барилга байгууламжийг хэлнэ гэсэн байна. Манай улсын ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 90 хувьд хүрчээ. Цаашид Оюутолгой, Тавантолгойн стратегийн орд газрын олборлолтын үйл ажиллагаа эхэлснээр энэ хэмжээ 98 хувийг эзлэхээр байна. Зорилтот татварын тогтолцоо нь боловсруулаагүй нүүрсийг дэлхийн зах зээлээс маш доогуур үнээр экспортолж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй. “Чин хуа МАК” ХХК 2012 онд 1,5 сая тн нүүрс экспортлохоор тооцсон боловч тогтвортой байдлын гэрээний хүрээнд татварын орчин зохицуулагдахаар байна. Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нийт татварын хэмжээ экспортын татварыг нэмээд ч бусад орнуудтай харьцуулахад хамаагүй доод түвшинд байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт буурах шалтгаан болохгүй. Үнэхээр хүн шиг амьдарч, улс шиг хөгжихөд зорилтот татварын тогтолцоо том хөшүүрэг болох ирээдүй байна. Эхний ээлжинд эрхэм гишүүдийн дарах кнопноос хуулийн хувь заяа шалтгаална. МАК-ийн Нямтайширын Номтойбаяр, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нарын нүүрсний акулууд улс орны эрх ашгийн төлөө чин шударгаар зүтгэх эрхэм гишүүний өргөсөн тангаргийнхаа өөдөөс сөрнө гэж юу байхав. Тэгээд ч УИХ-ын гишүүд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн дагуу ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ албан ёсоор мэдүүлэх үүрэгтэй. Хуульд бас “Албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй төдийгүй иргэд саадгүй танилцах боломжоор хангагдана” гэсэн заалт ч бий. Спикерийн гар бие оролцсон экспортын татвартай холбогдох хуулиудын төсөл эрхэм түшээдийн ширээн дээр хэдийнэ тавигдаж, хотын мэр, улсын баатар Э.Бат-Үүл хуулийн хувь заяа хэрхэн шийдэгдэхийг их давшилтын өмнөх нам гүм шиг хүлээж ядаж байна. Утааны эсрэг улсын баатрын тэмцэл эхлэв. Х.Ариунбаатар
Shuud.mn
Сонин хачин
Хөдөө орон нутгийн эзгүй болгож тонож байгаа ардчилалын бодлогоор хөдөөгийнхөн хотруу нүүж улаанбаатар утаатай болж байна нэртэйгээр нь тэр их мөнгөөрөө шорон барих хэрэгтэй. монголчууд гадаадад гуйлгачин, хулгайч, боол, янхан, улаанбаатар өвчний үүр болсон сүг болох тавиланг ардчилал олгож байна.
2012-12-06
Гуйлгачин монголчуудыг утаандана хордуулаад үхүүлээчээ юун утаатай тэмцэх хэрэггүй
2012-10-25
Монгол улсаа хөгжүүлэе гэж зөвхөн Улаанбаатарынхантай зууралдахаа болиочээ Хөдөөд үйлдвэр дээд сургууль бариачээ
2012-09-18
а:
Хөдөөнийхний малчид тариаланчдын амьдралыг сайжруул тэгвэл Монгол улс тэр Улаанбаатарын утаа багасана шүү
2012-09-18
Batyyl aluurchin, hulgaich bas ajillaj, utaagui bolgoh, hotyg hugjuulj haradaach! Zorigiig hunuusun heregtee elbegdorjtoigoo hamt yalaa edlevel taarna!
2012-08-20
1.odoo udahgyi metrotoi boloh um chini hotiin zah ruu metronii etssiin buudlaas ehleed negdsen jurmaar gazar dorhi injeneriin baiguulamjiig hiigeed ailuudaa nuulgeh heregtei . 2.utaanaas gadna hoggyi boloh heregtei . 3.ger horoololiin gereltyylgiig saijruulah heregtei 4. schuurai utsiig olon bolgoh heregtei. 5.irgediin sanal asuulgiig yavuulah heregtei .
2012-08-19
Utaatai temtseh dan gants batuuliin ajil bsheeee batuuliig l haraad suugaad bj bolohgui bd buhen dor burnee sanaachlagatai bj bj l hugjild hureh uchirtai yum bgam shu de
2012-08-19
MUIS SHUTIS 2IIG CAMPUS MARKAAR HOTOOS NUULGEYEE ENE 2IIN AJILCHID OYUTAN NIILEED 150.000 HURNE SHUU, NUULGEWEL HOTIIN UTAA TUGJREL 2 ERS BAGASCH HUUCHIN BAISAN BARILGADER NI MASHINII ZOGSOOL GRAJ BARIWAL EEDEE HOT CH SAIHAN BOLNODOO
2012-08-19
a:
yaanaa neeree utaa oirtsoor l baina ene uwul yaanadaa yaana utaa gedeg gamshigiig alga bolgood ogoochdee teneg 76 minee
2012-08-18
Сэлэм:
Бат-Үүл та Утааг ялж чадвал үнэхээр Баатар цолоо батална. Бас архидалттай тэмцээрэй. Манай Чингэлтэй дүүрэг л гэхэд орон сууцны байрны булан тохой бүрд шахуу нэг архины цэг. Хуучин дүүргийн дарга МАН-ы Очирбат гэж нэг муу гахай хахууль авч нээсээр байгаад ийм байдалд хүргэсэн юм. Саяын сонгуулиар "Инфо ТВ" гэж сэтгүүлийн хавтсан дээр малийтал зургаа тавьж байгаад баахан худлаа тархи угаасан юм ярьсан байсан. Муу новшийн бөгс рүү нь тэр сэтгүүлийг нь чихээд хөөж явуулаарай. АТГ шалгана биз.
2012-08-18
amjilt huse bodson sansan yumaa zorigtoi shudragaar hiigerei batuul guai
2012-08-18
ИРГЭНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН НИЙСЭХ ЧИНГЭСХААН БУУДАЛ БАЙРЛАХ ХАН УУЛ ДҮҮРЭГИЙН ХОРООДИЙГ ХАМИЙН ТҮРҮҮНД ЦЭВЭР БОХОР УСНИЙ ЖУГМАНД ХОЛБОХ БУЮУ З80 ИЙН ТОГОНД БАГА ОВОРИЙН ЗУУХИЙГ ХОЛБОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
2012-08-18
Zochin:
Iim zuil hiivel bolj bnaa, demjiishde, harin ter mashiniig dugaaraar ni zorchuulah tuhai asuudal sonin bnaa, oorsod shigee 2-3 mashintai gej bodsiimuu haashaa ym, amidarliinhaa buh asuudliig shiidehed gants hol bolj bgaa huviinhaa mashiniig hurtel unaj chadahguid hureh ni dee,
2012-08-18
anasa:
za ene tosol xeregjvel ch unexeer goe uym bolon shuu enxbold erdene ganxuyag zugteed bai setgel bval butexgui zuil gej ugui bilee tegvel ch ardchilsan nam dandaa songogdox bolon shuu dee tegeed ch uls oronii xogjild mash tom tuuxen zuil xiij chadaj bna gesen ug onoo ogloo ene medeelliig unshaad bur setgel sergeed uvchixlaa uls oron maani odoo l xogjix ni gej bodood
2012-08-17
irgen:
гэр хороолол хотийн утааны 70 хувь биш 100 хувийг үйлдвэрлэдэг.
2012-08-17
oio:
hamgiin shildeg arga bol ulaanbaatariig end n uldeeged oor gazar ulsiin niisleliig ger horoolol bh horiotoi gej shineer barih heregtei de
2012-08-17
ш..гаарай хэзээ маргаашнаас гэсийн 20н жил сүйрүүлсэн дэд бүтцийн асуудлыг маргааш гэхэд засна гэж хэрэв чи итгэж сонгосон бол т1 мал байна л гэе дээ. энэ чинь шат дараатай явуулах бодлого
2012-08-17
zaza ene ytaanii asyydal chdeeee! buu med.ter nuursnii akyylyyd ni ih hyrald orj syychaad uursdiinhuu esreg knop dardag gej yu badagiin?! estoi bielehgui bhaa
2012-08-17
odoo l zuv ajillaj ehleh gej bn jil bolgon asar ih mungu hurungu tusuvldugch hiisen vr dvhgvi baihaar neg musun zorigtoi alham hiij neg musun shiideh heregtei bn
2012-08-17
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ:
УТААНААС САЛАХ ГАНЦХАН АРГА БАЙНА АА ГЭР ХОРООЛОЛЫГ ЭНЭ НАМАР БҮГДИЙГ НЬ ХОТЫН ЗАХРУУ ХҮЧЭЭР НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛ ЭЭ ЦАХИЛГААНЫГ НЬ ТАТААД ӨГЧИХ ТЭГЭЭД Л НҮҮЛГЭЭД БАЙ ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ , СЭРГЭЛЭН , АЛТАНБУЛАГ СУМРУУ НҮҮЛГЭЭД БАЙ НҮҮЛГЭН ШИЖҮҮЛЭЛТИЙГ ЯАРАЛТТАЙ ЭХЛҮҮЛ ЭЭ
2012-08-17
Би:
Бат-Үүлийн гэр хороололд чиглэсэн төлөвлөгөө таалагдаж байна.Толгойтоор явбал манайд ирээрэй.Толгойт-3-р хороолол гэсэн шугамын автобус явуулах боломж байна уу,
2012-08-17
irgen:
sain temtseed utaagui bolgood uguuch baatraa utaanii gamshigaas salgaad ugbul ard tumen tanaar baharhana
2012-08-17
Bayaraa:
91918925 gay
2012-08-17
Оросууд "Нет дыма без огня" гэдэг биз дээ.
2012-08-17
зочин:
Баатарын зөв гэж бодож байна. Олон жил улаанбаатарын утааг арилгах талаар ярьж утаагүй зуух тараасан. Утаагүй зуух гэж хаана ч байхгүй. Гэр хороололыг дулааны шугамд холбовол утаа багасах нь ойлгомжтой.
2012-08-17
Оросууд "Нет дыма без огня" гэдэг биз дээ.
маргаашнаас байхгүй болгоно гэсэнд нь итгэж байдаг чи бүр мунхаг толгой байна да хэхэ
2012-08-17
Зочин:
Ажлаа хурдан авмаар байна энэ замын түгжирлийг маргаашнаас байхгүй болгон гээд хуцаад байсан хаа байна Ингэж барин тавин худлаа шоу хийдэг хүмүүсээс ажлын үр дүнг нь амнаасаа унагасан үг бүхний төлөө нэхдэг болох хэрэгтэй тэгэхгүй бол нэг л худлаа ардчилал ярьж цээжээ дэлдсэн нөхөд яг ажил дээр бол жинхэнэ хоосон цээж эд юу ч хийхгүй
2012-08-17
ш..гаарай хэзээ маргаашнаас гэсийн 20н жил сүйрүүлсэн дэд бүтцийн асуудлыг маргааш гэхэд засна гэж хэрэв чи итгэж сонгосон бол т1 мал байна л гэе дээ. энэ чинь шат дараатай явуулах бодлого
маргаашнаас байхгүй болгоно гэсэнд нь итгэж байдаг чи бүр мунхаг толгой байна да хэхэ
Ulsin baatar maani utaand yalagdaj nudnii bulai boloh vii dee
2012-08-17
www:
geree bairaar solih
2012-08-17
иргэн:
Эднийг Эрхэм гишүүд гэж байхаа болъё оо, гуйлагчид гэж байя, эд чинь надад саналаа өгөөч гээд баахан гуйж гуйж гарч ирчихээд тэнгэрээс бууж ирсэн юм шиг Эрхэм гэж хэлүүлээд байхдаа яахав дээ, Гуйлгачин гишүүд гэж нэрлэж заншицгаая л даа.
2012-08-16
Shudraga ifgen:
GAHAI BATERDENE gedeg yum yun Ajnai ve.
2012-08-16
777:
Үнэхээр монгол гэр бол монгол ахуйдаа л буюу хөдөө талдаа л сайхан эд шүү дээ. Ер нь юм бүхэн байх ёстой газраа л байвал сайхан шүү дээ. Нүүдлийн аж ахуйгаа эрхэлж амьдарч байгаа үед гэр л сайхан л байдаг байх. Гэхдээ суурин байх үед яагаад ч таарахгүй. Түүнээс гадна "өргөө цагаан гэр" гээд л нэг и х сайхан нэр өгөөд улс төрийн популизм хийхээ больёе энэ улс төрчид, тийм юм хийсэн хүмүүсийг Улаанбаатарын утаатай тэмцэх ажлыг санаатайгаар тасалдуулах гэсэн хорон санаатан гэж үзэж торгууль оноож байя
2012-08-16
123:
Yalj l taaraa !
2012-08-16
зочин:
Өөрсдөө болохоор монгол гэрт амьдрахгүй байгаашдээ. орд харшид тансаглаж байгаа байлгүй.
2012-08-16
зочин:
Монгол гэр бол нүүдлийн амьдралдаа буюу хөдөө мал аж ахуйд маш сайн зохицсон байдаг. хот бол суурин амьдралтай. яавч суурин амьдралд монгол гэр зохицохгүй. Монгол гэрийн буурийг нь сэлгэж, салхинд сэврээн хатааж арчилах хэрэгтэй байдаг. тэгэхгүй бол чанар нь муудаж өмхийрч мууддаг гэсэн. хотод монгол гэрийг барихыг хориглож тэр дэд бүтэц гэдгээ байгуулаад айл бүрийг байшин барихыг дэмжиж хашаа болгон мод тарьж, зүлэг ургуулах хэрэгтэй. Тэгж байж л утаанаас ангижирна гэж бодож байна. өөр гарц байхгүй. үүнийг төвийн гэр хорооллоос эхэлж аажмаар гадагш тэлэх хэрэгтэй.хамгийн гол нь нүүдлийн амьдралд зохицсон гэр, суурин амьдралд тохирохгүй байна гэдгийг л эрх мэдэлтэнгүүд мэдэж авах хэрэгтэй байна. одоо хэддүгээр зуун билээ? Засаг дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр ядуу иргэдэд монгол гэрийг өөрөө өгч байгаа мэтээр тарааж байгаа нь огт таалагддаггүй. ингээд та нар ядуу амьдраад бай гэж байгаа юм шиг.доромжилж байнгаа юм шиг.
2012-08-16
Hen hen yamar sanal uguhiig ni sain ajiglaj bgaa shuu tumen olon Hotoo hot shig hot bolgoh husel mongol hun bolgond bdag bailgui dee Ter nomtoibayar ayagui bol hamgiin ih handiviig ugnu shuu.....................
2012-08-16
Hen hen yamar sanal uguhiig ni sain ajiglaj bgaa shuu tumen olon
2012-08-16