Оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулна
2011-10-26

“Баруун бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн гүйцэтгэгчээр Бельги Улсын FSE компанийг үргэлжлүүлэн ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төслийн санхүүжилтийн хэлэлцээр байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгажээ. 6 сая еврогийн өртөг бүхий төслийн хүрээнд баруун бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд олон жил ашиглаж байгаа эмчилгээ, оношлогооны тоног, төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах юм.
Shuud.mn
Сонин хачин