Фейсбүүкийн хувьцаа 6 хувиар унажээ
2012-08-17

Лхагва гаригт Фейсбүүкийн хувьцаа 6 хувиар унаж 20,74 ам.доллараас 19,87 ам.доллар болсон байна. Пүрэв гаригт дахин 271 сая хувьцаа худалдаанд гарах боломжтой болжээ. Тавдугаар сард Фейсбүүкийн хувьцаа 38 ам.доллар хүрч байснаас хойш нийт 421 сая хувьцаа зарагдсан байна. Үүнээс хойш компанийн бодлогын талаар санаа зовнил үүсч хувьцааны үнэ унасан юм. Олон нийт компьютерээс илүү гар утсаараа интернетэд орж, уг сайтыг ашиглах болсноор рекламаар ашиг олдог тус компанийн хувьд хэрэглэгч тус бүрээс олох ашиг нь багассан байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин