Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ
2010-12-17

Арванхоёр дугаар сарын 15-ны өдөр Замын цагдаагийн газарт 109 дуудлага иржээ. Үүнээс хүн гэмтсэн осол гурав гарч, нэг явган зорчигч  нас барж, гурван хүн гэмтсэн байна. Баянзүрх дүүргийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөө, “Макс” худалдааны төвийн арын замд Daihatsu Terios маркийн 56-80 УБӨ автомашины жолооч Н нь явган зорчигч,  41 настай эрэгтэйг дайрч, амь насыг  нь хохироосон хэрэг 18.30 цагийн орчим гарчээ. Түүнчлэн архи уусан үедээ жолооч машинтайгаа хөдөлгөөнд оролцсоноос гурван зам тээврийн осол гарлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг  “ТБД-Андууд” дэлгүүрийн баруун замд Toyota Mark-2  маркийн 61-12 УБН дугаартай автомашины жолооч Н нь явган зорчигч, 21 настай А-г мөргөж гэмтээсэн байна. Жолооч, явган зорчигч аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Ц.Батука
Shuud.mn
Сонин хачин