Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль үгүйлэгдэж байна
2012-08-17

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн үндэс нь “Монгол хүн 2020” хөтөлбөрт суурилсан “Шударга ёс” эвслийн таван хувьсгал болон ИЗНН-ын сонгуулийн хөтөлбөрөөс голлон бүрдэнэ гэдгээ мэдэгдсэн. Монгол Улсын эдийн засгийн 2011 оны 17,3, энэ оны эхний хагас жилийн 13,2 хувийн өсөлт тулгамдсан олон асуудлыг цэгцтэй, бодлоготой, цогцоор нь шийдэх боломжийг Засгийн газарт олгож байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өмнөх УИХ-ын 2009 оны 56 дугаар тогтоолд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулна гэж заасан бөгөөд Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан уг хуулийн төслийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос УИХ-д өргөн барьсан билээ. Одоо улс орны хөгжлийн бодлого боловсруулах, батлах үйл ажиллагаанд баримтлах зарчим, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдааг хангахад хуулиар тавигдах шаардлага, түүнийг хэрэгжүүлэх механизмыг тусгасан уг хууль үгүйлэгдэж байна. С.Аня
Shuud.mn
Сонин хачин