Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар 10 нас хүрлээ
2011-10-27

Гадаадын иргэн , харьяатын асуудал эрхлэх газар 10 жилийн ойгоо энэ оны 11-р сард тэмдэглэн өнгөрүүлэх юм. Ой угтан бүтээлч 10 ажил хийхээр төлөвлөсөн. Эдгээр зорилт одоогийн байдлаар амжилттай хэрэгжиж байна. Мөн Шинээр батлагдсан хууль, эрхийн актыг гадаад дотоодын иргэд үйлчлүүлэгчид хүртээд болгох үүднээс орос, англи, хятад хэл рүү орчуулан хэвлүүлж нийтэд түгээх зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн Газрын төв байрны дэргэд түр саатуулах байр болон биеийн тамирын заалны цогцолбор, Замын-Үүд боомт дахь Албаны ажлын байрыг ашиглалтад оруулан хүлээж авсан. Иргэд үйлчлүүлэгчдийн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор усан оргилуур барьж, мод тарьж, Иргэдэд үйлчлэх үйлчилгээг хөнгөн шуурхай болгож цахим мэдээллийн машин, дугаар олгогч машин ажиллуулж 1882 дугаарын утсаар зөвлөгөө өгч байна. Албан хаагчдын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор байгууллагын зүгээс дэмжин ажилтны орон сууцны барилгыг барьж эхлүүлэээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин
Amlilt husie
2011-10-27