Олон улсын эрдэм шинжилгээний симпозиум болно
2012-08-18

Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчин, байгаль цаг уурын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, нийгэм эдийн засгийн хөгжил зэрэг хүчин зүйлээс хамааран шинэ халдварт өвчин тархах хандлагатай байгаа. Тиймээс олон улсын эрүүл мэндийн дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар халдварт өвчний дэгдэлтээс сэрэмжлүүлж, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний симпозиумыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм. Энэхүү ээлжит 4-р симпозиумыг  ЭМЯ, ЗГХА-ЭМГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ЭМШУИС, ДЭМБ, Флоридагийн Их сургууль хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тус симпозиумд АНУ-ын Флоридагийн Их Сургууль, Нийгмйин эрүүл мэндийн сургуулийн захирал Грегорий С. Грэг, Бүгд Найрамдах Чех Улсын Малын халдварт өвчин, паразит судлалын төвийн профессор Даниела Лукисова, Уганда улсын Мал эмнэлгийн хүрээлэнгийн ажилтан Инонголет Франсис Олаки оролцоно. Мөн халдварт өвчин, мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай улсын эрдэмтэн, судлаач нар лекц уншиж, судалгааны үр дүнг танилцуулах юм байна. Симпозиум ирэх сарын 6-7-нд ХӨСҮТ-д болно. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин