УИХ дахь МАХН-МҮАН-ын" Шударга ёс" эвслийн бүлгийн дэд даргын суудалд гишүүд удаан тогтохгүй нь бололтой.
Учир нь тус бүлэг байгуулагдсаны дараахан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг энэхүү албан тушаалд томилсон бол төд удалгүй УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг албыг хүлээн авсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр маргааш болох эвслийн бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүлгийн дэд даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөх болсноо мэдэгдэх аж.
Н.Түвшин
Уншиж байна |