Хичээлийн шинэ жилийн нээлт бямба гаригт болно
2012-08-20

БСШУ-ы сайд Л.Гантөмөр их, дээд сургуулийн захирлуудыг өчигдөр хүлээн авч уулзсан. Уулзалтаар сургалтын чанар, төлбөрийн асуудлаар ярилцсан байна.Энэ үеэр их дээд, сургуулийн захирлууд сургалтын төлбөрөө нэмэх асуудлыг сайдад тавьсан. Харин сайд энэ тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсний дараа хариу өгөхөөр болсон. Түүнчлэн энэ жил зам засварт хийх хөрөнгө оруулалт удааширсан. хур бороо элбэгтэй байсан зэрэг шалтгааны улмаас засварын ажил удааширсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогчоос БСШУ-ы сайдад захидал ирүүлжээ. Захидалд "Зам засварын ажил удааширсан учир нийт 17 цэг дээр зам хаана. Тиймээс замын ачаалал ихсэх тул хичээлийн шинэ жилийн нээлтийг аравдугаар сарын 01-нд эхлүүлэх" хүсэлт илгээжээ. Энэ тухай захирлуудад танилцуулахад  бүгд боломжгүй гэсэн хариулт өгсөн. Харин зам засварын асуудалтай холбогдуулан хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 01-нд буюу бямба гаригт хийхээр болсон юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
12:
зөв санаа байна хө.
2012-08-20
Orchin yeiin shaardlagyg hangahgui bson bn.
2012-08-20
name:
9 sariin 1-d ih deed surguuli neeltee, 9 sariin 2-d dund surguuliud neeltee, 9 sariin 3-d tsetserleguud neelteehiij bolohgui l bsiin bh daa.
2012-08-20
12:
зөв санаа байна хө.
Er ni ene dahiad uur udur bggui yum shig 9.1gedeg uduriig uurchilj boldoggui yum uu. Zaaval ch ugui buh humuusiig ene udur shavaaralduulj bdag, yamar hereg bn. Uurchilj,shinchleh yum ih bna shuu.
2012-08-20