Манай оронд БНСУ-ын бизнес эрхлэгчдийн уулзалт болно
2012-08-20

БНСУ-ын 20 гаруй бизнес эрхлэгч манай улсад ирж нөхөрсөг уулзалт зохион байгуулахаар болжээ. Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын бизнес эрхлэгчид ирэх бөгөөд энэ сарын 31-нд манай улсын жижиг  дунд үйлдвэр эрхлэгчидтэй  уулзах юм байна. Тодруулбал, БНСУ-ын төлөөлөгчид дунд зочид буудал,  аялал жуучлал, барилга угсралт, мэдээллийн технологи, цахилгаан бараа, бөөний болон жижиглэнгийн худалдаа, гурилын үйлдвэр, банк санхүү, аудит, эмийн үйлдвэр, супермаркет, вааран эдлэлийн үйлдвэр, тээвэр зуучлал эрхлэгчид байгаа бөгөөд Монголын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэнэ. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин
irgen:
haana hediid bolohoog medmeer bna
2012-08-20
mgl:
naad so nuudaa eruul mendiin uzlegt oruulsiimuu tsagdaagiin bichig bgaa biz sain uzeerei
2012-08-20
irgen:
solongosiin biznes erhlegchid hezee manaid ireh talaar delgerengvi
2012-08-20
Hulhi solongoschuudtai yu yarih ve dee.
2012-08-20