Цас орж цочир хүйтэрнэ
2012-08-20

Энэ зуны хувьд ихэнх нутгаар бороо хур элбэгтэй байгаа. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүй байгааг анхааруулж байна. Маргааш зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 23, 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Түүнчлэн Хангай нурууны арын Хойдтамир, Хэнтэй нуруунаас усжих Сөгнөгөр, Туул голын адаг, Хэрлэн голын эх болон адаг, Орхон гол Орхон /Сэлэнгэ/ сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-30 см, Орхон голын адгаар үерийн аюултай түвшинг 55 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна.  Мөн Хараа, Халх голын адаг, Байдраг, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг давсан хэвээр байна. Иймд дээр дурьдсан голууд болон голын сав газраар нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ялангуяа дээрх голуудын эрэг хөвөө, татмаар суурьшиж буй зуслан, аж ахуй нэгж, аялаж зугаалж, амарч буй ард иргэдийг онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж эрэг татмаас нүүж холдохыг зөвлөж байна.
Shuud.mn
Сонин хачин