Монголчуудын 40.6 хувь нийслэлдээ амьдарч байна
2012-08-20

Нийслэлийн иргэний танхимын ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хотын удирдлагууд энэ удаа  “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч буй зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай” ярилцсан. Энэхүү хэлэлцүүлэгт нийслэлийн иргэний танхимын хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл,  холбогдох албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э. Хүрэлбаатар “Хот байгуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал цаашдын зорилт”-ын талаар мэдээлэл хийсэн юм. Агаарын бохирдлыг бууруулах, автозамын түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах гээд олон тулгамдсан асуудал нийслэлийн өмнө тулгараад байгаа. Барилгын нягтрал их болж, барьж байгаа байшингуудын норм, нормтивоосоо гажиж байна. Тиймээс үүнийг өөрчлөх цаг нь болсон талаар тэрээр хэлж байсан. Улаанбаатарт төрийн үйлчилгээний бүхий л салбар, их дээд сургуулиуд төвлөрсөн байгаа нь замын ачааллыг нэмэгдүүлж байна. Ер нь хүн амаа нэг дор хэт төвлөрүүлэхээс дэлхий нийт татгалзаж байна. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж байгаа. Үүнийгээ хууль болгоод авчихаар ерөнхий төлөвлөгөөг зөрчихгүй байх, хотыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолсон. Энд нэг жишээ дурдахад, БНХАУ-ын нийслэлд нийт хүн амын нэг, ОХУ-ын нийслэлд зургаа, БНСУ-ын нийслэлд 21.6 хувь нь оршин суудаг. Харин манайд нийт хүн амын 40.6 хувь нь оршин суудаг байх юм. Түүгээр зогсохгүй нийслэлийн нийт хүн амын 94.6 хувь нь төвийн зургаан дүүрэгт оршин суудаг бол ердөө 5.4 хувь нь алсагдсан дүүрэг буюу Налайх, Багануур, Багахангайд амьдарч байгаа. Тиймээс нийслэлийн дагуул хотуудыг бий болгох зайлшгүй хэрэгтэй байгааг Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга хэлж байсан. Мөн инженерийн байгууламжийг иж бүрэн системтэй шинэчлэх хэрэгтэй байна. Гэр хорооллыг инженерийн шугамд холбох асуудал өнөөдөр маш удаашралтай байгаа. Нийслэлийн нийт өрхийн 62 хувь нь бохирын шугамд холбогдоогүй байгааг хэлсэн. Мөн хуучин барилгуудыг нурааж, суурин дээр нь шинээр барилга барих хэрэгтэй байна. Газар олголтоо дагасан хот төлөвлөлт бий болоод байгааг болиулах хэрэгтэй байгааг нэмж хэлсэн.   Үүний дараа Нийслэлийн Газрын албаны дарга М.Буяндэлгэр “Нийслэлийн газрын харилцаа, газар зохион байгуулалтын өнөөгийн байдал”-ын тухай мэдээлэл өгсөн. Харин энэ үед иргэний танхимд байсан иргэдийн төлөөлөл газар олголт замбараагүй байгааг шүүмжилж, танил талдаа болон хэн мөнгө амласанд нь газар олгодог хэмээн бухимдаж байсан юм. Нийслэлийн Газрын албаны даргын мэдээлснээр Улаанбаатарын иргэдийн 7.6  хувь л газраа өмчилж авсан байгаа. Нийслэлийн 1.2 сая иргэнд газар өмчүүлэхийн тулд 112 мянган га газар хэрэгтэй. Нөгөө талаараа нийслэлийн иргэд аль ч аймаг, суманд 0.7 га газраа авах боломжтой. Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт газар өмчлүүлэх эрхтэй. Гэтэл дийлэнх иргэд нийслэлд, тэр дундаа төвийн зургаан дүүрэгт газар авах хүсэлтэй байдаг. Түүнчлэн иргэд өмчлөж авсан газартаа хашаа барьж, амьдрах зориулалтаар ашиглах нь нийтлэг байна. Хэлэлцүүлгийн үеэр  НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч С.Очирбат “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах зарим арга хэмжээ"-ний талаар саналаа хэлсэн юм. Тэрээр НИТХ-аар нийслэлийн хөрөнгөөр хийгдэх барилга, байгууламжийн ажлаас бусад барилгын ажлыг шинээр эхлүүлэх, өргөтгөхийг энэ наймдугаар сарын 1-ний өдрөөс түр зогсоосон талаар хэлсэн. Мөн иргэд анх авсан газраа зориулалтаар нь ашигладаггүй үйлчилгээний зориулалтаар ашиглана гэсэн газартаа орон сууц барьчихдаг, зөвшөөрөлгүй барилга бариад дараа нь зөвшөөрөл хүсдэг, нийтийн эзэмшлийн газар руу халдан барилга байгууламж барьдаг зэргийг болиулах хэрэгтэй байгааг хэлж байсан. Мөн хот байгуулалтыг олон нийтээрээ хэлэлцэн шийдэж байх саналтай байгаагаа дурдсан. Ийнхүү албаны хүмүүсийн мэдээллийг сонссоны дараа иргэд санал хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад тавьсан юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Huduuniihun odoo nutagruugaa butsatsgaa l daa! Hyataduudad nutgaa uldeecheed hot buzarlaad yavaad baihiin. Erchuud n hulgai deerem huchin allaga hiine.Ohid huuhnuud n hotel amraltiin gazruudaar uurlej taarsan bolgontoigoo havitaj yavsaar uvchinii uur uurhainuud.
2013-03-12
sanaa chini zuv bn daanch ...
2012-08-21
hurel:
niit gazar umchilj avaad bgaa irged bolon baiguullaguudiin zuwshuurliig tur tsutslaad ergeed ehnees ni ymar ch tanil tal heel hahuuliguigeer shineer olgood uzvel yasiin be bair savaa barisan irged bol yah ve munguur zodoj avsan gazruud ih bii shuu dee ted nar jinhene avilgachdaa uurdsuu bariad uguh yum shigee . nairuulj bichij chadsanguid uuchlaarai oilgood unshihiig bodooroi
2012-08-21
sanaa chini zuv bn daanch ...