“Хаан банк”, “Монгол даатгал” компанитай хамтран даатгалын зуучлалын үйлчилгээг хэрэгжүүлэхээр боллоо
2012-08-20

Монгол улсын даатгалын түүх эхэлсэн тэртээ 1934 оноос иргэд, харилцагчдаа болзошгүй эрсдэлээс хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүндтэй үүргээ 78 жилийн турш амжилттай хэрэгжүүлж ирсэн 2011 оны шилдэг даатгагч “МОНГОЛ ДААТГАЛ” компани нь Монголын анхны ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧ банк “ХААН БАНК”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. нэмэгдэж байгааг салбартаа тэргүүлэгч хоёр байгууллага онцлон тэмдэглээд, үе шаттайгаар даатгалын зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болоод байна. Үүний эхлэл болгон МОНГОЛ ДААТГАЛ компани тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө, жолоочийн хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг Эрхэм таны итгэлт анд ХААН БАНК-ны  Улаанбаатар хотын Хархорин болон Спортын төв ордны салбаруудаар, улмаар 2013 оноос тус банкны бүх салбар нэгжээр дамжуулан та бүхэнд хүргэхээр ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь ард иргэдийг нэг цэгээс санхүүгийн цогц үйлчилгээнд хамрагдах боломжоор хангах, нийгэмд даатгалын ач холбогдлыг таниулах улмаар эрсдэлийг зөв тооцон ажиллаж, амьдрах соёлыг түгээхэд чухал алхам боллоо. МОНГОЛ ДААТГАЛ компанийн чадварлаг хамт олон сэтгэл зүтгэлээ шингээсэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр эх орны өнцөг булан бүрт хүрч үйлчлэн, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амжилттай даван туулахад таньд тусална.  
Shuud.mn
Сонин хачин
odsuren:
minii oilgoj bgaagaar bank ni daatgaliin neg agent bolj bgaa yumuu? ooroor hrlvel zuuchlagch. harin ter nohon olgowor ene ter ni daatgaliin asuudal heweeree l bgaa bh
2012-08-21
mongol daatgal haan bank 2 zailaa:
mongol daatgal haan bank 2 zailaa ta nar shig balai 2 yum ard irgediin mungiig zuuchlaliin zardal nereer tsulmuh gej bna haan bank nuhun tulbur olgoh yumuu yag l chadaach tegvel bank ni dampuurah bailgui
2012-08-21
ХААН банк өөрийн төлөх ёстой даатгалын хураамжийг иргэдээр төлүүлэх гэж бна
2012-08-20
гаднбханд Монголынхоо хамаг юмыг алдаж дууслаа. Гадны нөхдүүд хамтраад идээд л байдаг идээд л байдаг
2012-08-20