Үе үеийн алдартнууд энэ сард чуулна
2010-12-01

Энэ сард Соёл урлагийн салбарын  50 жилийн ой  тохиох юм. Мөн  СУИС байгуулагдсаны 20 жил, Соёл, урлаг судлалын хүрээлэн байгуулагдсаны 35 жилийн ой тохиох тул баярын үйл ажиллагаа албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээгээр эхэлж байна. Мөн Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, хүндэтгэлийн тоглолт, төгсөгчдийн тоглолт, “Миний нэр- СУИС” баримтат киноны нээлт  ойн арга хэмжээний  хүрээнд болох аж. СУИС-иас төрсөн үе үеийн алдартнууд нэгэн дор чуулсан тоглолт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Хөгжмийн урлагийн факультетийг төгсөгчдийн тоглолт  энэ  сарын 3-нд, Театрын факультетийг төгсөгчдийн тоглолт  4-ны өдөр тус тус  болох юм байна. Ц.Одгэрэл

Shuud.mn
Сонин хачин