УИХ 2012 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ
2011-10-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 төсвийн тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн төслүүдийн талаарх илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тавьсан. Уг илтгэлд ‘’Ирж байгаа 2012 он  манай Засгийн газрын, энэ их хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил билээ. Тиймээс ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлж дуусгах, төсвийн бодлогын шинэтгэлийг эрчимжүүлэх, улс орны хөгжлийг хангах, их бүтээн байгуулалтын эх суурийг тавих, төсвийн гадаад, дотоод орчны тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн анхаарч, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.  2012 онд эдийн засгийн бодит өсөлтийг 25.6 хувьтай байхаар төсөөлж байна. Ингэснээр Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр 18.0 их наяд төгрөгт хүрнэ. Эдийн засгийн бүтцийн хувьд дийлэнх буюу 45.6 хувийг үйлчилгээний салбар, 43.4 хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлнэ. Ирэх 2012 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 36 хувь байхаар тооцлоо. Үүнээс 2 их наяд орчим төгрөг буюу 31,0 хувь нь уул уурхайн салбараас төсөвт орох орлогоос бүрдэнэ. Харин үлдэх 4.4 их наяд төгрөг буюу 69,0 хувь нь эдийн засгийн бусад салбараас төсөвт төвлөрөхөөр байна. Монгол Улсын 2012 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 740.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 4.1 хувь болохоор байна ‘’ хэмээсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц,Даваасүрэн хэлэхдээ 2012 оны төсвийг төлөвлөхдөө өнгөрсөн жилийн тодотгол дээр нэлээд хөрөнгө хуримтлагдаж байсан нь одоо орж ирж байна. Оны эцэст тодотгол орж ирнэ, улирлын чанартай ажил орж ирэхээр барилгын ажил хийгдэхгүй болох магадлалтай, төсвийг бодитой тооцох талаар бодитой ямар ажил хийв. Бид явцын дунд төлөвлөж чадаагүй орлогууд ихээхэн хуримтлагдаад, их наяд шахуу төгрөгний орлого хуримтлагдсан юм байна гэж ойлгож байгаа, 3 улирлын балансийг харж байхад. Энэ чиглэлд ямар алхам хийгдсэн бэ? Төсвийн тодотгол дээр Хатгал, Ханх чиглэлийн замын төсвийг 2012 оны төсвөөс яагаад хасав. Нэгэнт төсөвт тусгагдсан болохоор оруулаад явмаар байна гэлээ. Сангийн сайд хариулахдаа 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, өргөн барьж байгаа 2012 оны төсөвт зарчмын зөрүүтэй зүйл байгаа. 2008-2010 он бол хямралаас гарах, хямралд өртсөн он жилүүд байсан. Эдийн засаг богино хугацаанд хурдацтайгаар гарна гэж тооцоолоход хүндрэлтэй байсан. 2011 онд ДНБ-ний өсөлтийг 8,2 хувьд хүрнэ гэж тооцож байсан. Одоогийн байдлаар эхний 3 улирлын дүнгээр ДНБ-ний өсөлт 16 орчим хувьд хүрсэн. Энэ нь бидний бодож төлөвлөж байснаас 2 дахин их болж, бидний тооцож байснаас 2,5 дахин өсч байгаа. Гол нь уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнтэй холбогдуулан маш өндөр өртөгтэй техник технологи гаднаас оруулж ирсэн нь нийт эдийн засаг дээр сэргэлт бий болсон, гаалийн татварын нийт орлого бүх төрлөөрөө давж байгаа. Гаалийн албан татвар эхний 9 сарын байдлаар 2004-2007 оны нийт дүнтэй тэнцэж байгаа. Хатгал Ханх чиглэлийн зам 2012 оны төсөвт суусан байгаа. Хөрөнгө оруулалтьн жагсаалтанд орсон гэлээ. УИХ-ын гишүүн Д. Оюунхорол хэлэхдээ төсвийн орлогоо сайн бүрдүүлж чадсан юм байна. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна. Эдийн засгийг хүн рүү чиглүүлсэн, өрх гэр рүү чиглэсэн, ядуурлыг бууруулахад том хувь нэмэр болох төсөл хөтөлбөрүүд орж ирж байгаад талархалтай байгаа. Төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэж байгаа нь хувийн хэвшлийг дампууруулахад их нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл ДНБ-ний 80 хувийг үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг эдийн засгийн хувьд дэмжсэн бодлого яваасай гэж хүсдэг. Өнөөдөр төрийн албан хаагчид 170 мянган хүний тухай ярьж байгаа учраас цаана нь орлоггүй, ажилгүй байгаа ядуу хүмүүсийг давхар бодолцох ёстой гэсэн болгоомжлол байдаг. Мөн 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоогдсон 87 мянган иргэний тэтгэврийн зөрөөг арилгах талаар санаа тавин ажиллах шаардлагатай байгааг санууллаа. Хуралдаан үргэлжилнэ.
Shuud.mn
Сонин хачин
SOOKOO:
ЭНЭ ХАМТАРСАН ЗАСАГЫН VЕД БАЙСАН ЕРӨНХИЙЛӨГЧ , УИХ-ЫН гишvvд , СТАНДАРТ БУС ЗАСАГЫН ГАЗАРЫН сайдууд МОНГОЛ УЛСЫН ТVVХЭНД БАЙГААГVЙ ХАРАЛГАН , АВИЛГАЛД ХЭТ ИДЭГДСЭН , АРД ТVМЭНИЙ ХАРААЛ ИДСЭН УЛС ТӨРИЙН ШААР ШАВХАРУУНУУД БАЙЛАА .ТЭДГЭЭРИЙН АЧ ,ГУЧ ЗЭЭ ,ЗЭЭНЦЭРVVД МОНГОЛ ОРНЫ ГАЗАР ШОРООН ДЭЭР ГИШГЭХ ЭРХГVЙ ЭС БӨГӨӨС АМЬДЫН ТАМЫГ ЭДЛЭЖ ДАРЛУУЛЖ ДОРОМЖЛУУЛЖ ТАМЫН ТОГООНД АМЬДРАХ БОЛНО . ХОЖИМ ХОЙШИД Ч ЭНЭ ШААР ШАВХАРУУНУУДЫГ БVV МАРТ МАРТВАЛ МОНГОЛ УЛС МИНЬ МӨХНӨ
2012-01-22