Оюутны виза картаа сургуулиасаа авах боломжтой
2012-08-21

Оюутнууд автобусаар үнэгүй зорчих виза картаар ажлын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчдог билээ. Өнгөрсөн хичээлийн жилд 96 мянган оюутан автобусаар хөнгөлөлттэй зорчиж байсан бол энэ хичээлийн жилд хичээлийн  жилд МОХ-ноос 113 мянган оюутныг  нийтийн тээврээр хөнгөлөлттэй  зорчуулах хүсэлтийг  нийтийн тээврийн газарт хүргүүлээд байгаа аж. Энэ асуудлыг НИТХ энэ долооо хоногт хэлэлцэж шийдвэр гарах юм. Оюутны шар виза, хүчин төгөлдөр наалт, оюутны үнэмлэхийн хамт нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх нээгдэнэ. Харин энэхүү наалт болон  шар виза картаа энэ сарын 25-наас эхлэн тухайн сургуулийнхаа оюутны зөвлөл дээр захиалгаа өөх гэнэ. Харин сургуулийн дотуур байранд амьдардаг оюутнуудын хувьд уг виза картыг захиалах боломжгүй. Карт, наалт захиалахдаа тус сургуулийн оюутан мөн болохыг батлах тодорхойлолт, хоёр хувь зураг, шар картын захиалгын үнэ болох 2100, наалтын үнэ 4200 төгрөгийн хамт сургууль тус бүрийн оюутны холбоондоо хандах хэрэгтэй аж. Энэхүү наалтыг жилд нэг удаа захиалан, виза карт дээр нааж жилийн турш ажлын өдрүүдэд цаг, чиглэл харгалзахгүй зорчих эрхтэй болно.

Э.Сувд

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг юмаа.:
Магистерийн оюутнууд vizagaa хэзээ авах юм бэ.
2012-08-21