БНСУ, АНУ терроризмын эсрэг цэргийн сургуулилт хийжээ
2012-08-21

Өнөөдөр БНСУ болон АНУ-ын цэргийн хүчин Сөүлийн метроны буудал дээр тэсрэх бөмбөг эсвэл химийн дэлбэрэлтийн үед ард иргэдийг хамгаалах сургуулилт хийсэн байна. Энэ нь БНСУ-АНУ-ын жил бүр зохион байгуулдаг цэргийн сургуулилт бөгөөд БНАСАУ үүнийг дайны өмнөх бэлтгэл хэмээн үздэг юм. Сургуулилтыг хүн ихтэй метроны буудалд хийхдээ хуурамч тэсрэлт явуулан буу барьсан тусгай хүчнийхэн “террористүүд”-ын дүрд тоглосон байна. Утааны баг өмссөн гал унтраагч болон цэргийнхэн хүмүүсийг дамнуурган дээр дамжлан аврах ажиллагаа явуулжээ. Хүмүүс утаа гарахад буудлын тавцан руу сандралдан явсан байна. Генерал Ли Жае Хун цаашид ийм ослын үеэр яаралтай тусламжийнхан илүү бэлтгэгдсэн байна хэмээн найдаж байгаагаа хэлжээ. Пхеньян Сөүл рүү дайрахаар хэд хэдэн удаа сүрдүүлсэн бөгөөд энэхүү цэргийн сургуулилт нь дайны бэлтгэл хийж байгаа хэрэг хэмээн буруушаадаг. Харин Сөүл БНАСАУ-ыг дөрөвдүгээр сард пуужин харвасан явдалд одоо ч ундууцаж байгаа юм. БНАСАУ үүнийг хиймэл дагуул хөөргөсөн хэмээн тайлбарладаг.       Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин