Монгол, Хятадын зөвлөлдөх уулзалт боллоо
2012-08-21

Монгол, Хятадын Гадаад харилцааны дэд сайдын түвшний зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатарт боллоо. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Ин нар өөрсдийн талыг тэргүүлэн оролцжээ .Уулзалтын үеэр дэд сайд нар Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашдын төлөвийн талаар ярилцсан байна. Зөвлөлдөх уулзалтын дараа дэд сайд нар хоёр улсын ГХЯ-д хоорондын 2013-2014 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ.Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Инийг хүлээн авч уулзсан байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин