Оюутнууд замын зардлынхаа 50 хувийг буцааж авах боломжтой
2012-08-22

Орон нутгаас  нийслэлд  ирж суралцаж буй  оюутанд  замын зардлынх нь  тал хувийг буцаан олгодог журам байдаг. Энэхүү  журмын дагуу Улаанбаатар хотод 500 км-ээс дээш хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд замын зардлынхаа тал хувийг буцааж авах боломжтой. Тухайн зардлаа буцааж  авахын тулд  нотлох баримт болох зардлын баримт, иргэний үнэмлэх  хоёр  дээр тулгуурлан олгох  юм.  Өөрөөр хэлбэл, хоёр талынх нь замын зардлын  нийлбэрийг  хоёрт хуваагаад гарсан дүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг оюутанд буцаан олгоно.

  Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин