Майкл Жейксон нас барснаасаа хойш 170 саяын ашиг орлого олжээ
2011-10-27

Дэлхий дахинаа нэр алдараа дуурсгасан хүмүүс хэдий ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч ашиг орлого нь өссөөр байдаг.  Forbes сэтгүүл сүүлийн дугаартаа эдгээр хүмүүсийн ашиг орлогын рейтингийг гаргажээ. Энэ жагсаалтыг попын хаан Майкл Жейксон 170 ам.долларын ашиг орлогоороо тэргүүлсэн байна. Түүний амьд сэрүүн байхдаа хийсэн уран бүтээл өнөөг хүртэл  хүн төрөлхтөний сонсох, дагаж дуулах дуртай дуунууд байсаар байна. Жагсаалтын хоёрдугаарт дуучин Элвис Преслигийн цомгууд, тоглолтын бичлэгүү, зино нь түүнд 55 сая ам.долларыг ашиг авчирсанаар бичигдэж байна.  Холливудын алдарт од агсан Мерилин Монро оржээ. Гоо үзэсгэлэнгийн толь болсон түүний  зураг өнөөдөр ч дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай болсоор байна. Өнөө цагийн алдартай бүсгүйчүүдтэй энэ зэрэгцэн  яваа түүний ашиг орлого 12 сарын дотор 27 саяд хүртснээр удаалжээ. Түүний араас Жон Леннон, Альберт Эйнштейн, Элизабет Тейлор гээд алдартнууд жагссан байна.                                                                                               Элизабет Тейлор 12 сая ам.доллар                               Жон Леннон 12 сая ам.доллар                                         Альберт Эйнштейн 10 сая ам.доллар                               АНУ-ын хэвлэлийн магнат Теда Гейзеля 9 сая ам.доллар
Shuud.mn
Сонин хачин