НИТХ замын хөдөлгөөний ачааллыг бууруулах тухай хэлэлцэж байна
2012-08-22

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хурал яг одоо үргэлжилж байна. Үдээс өмнө хуралдаанаар хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай  төслийг хэлэлцэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батласан бол НИТХ-ын дотоод зохион байгуулалтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталжээ.Үүний дараа хурлын дараалал ёсоор замын хөдөлгөөний ачаалалыг бууруулах зарим арга хэмжээний тухай хэлэлцсэн. Улаанбаатар хотын тээврийн менежментийг сайжруулах талаархи төслийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл төлөөлөгчдөд танилцууллаа. Энэхүү төслийг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Нийслэлийн иргэний танхимаар хэлэлцүүлсэн юм. Нийслэл Улаанбаатар хотын авто замын засварын ажлаас үүдэн хотын замын хөдөлгөөн удааширч, түгжрэл саатал гарах болсон нь иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа бөгөөд  их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх цаг хугацаа нь ойртож байна. Энэ үеэр  нийслэлийн  иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал нэмэгддэг. Тиймээс автозамын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах дэс дараатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаа, тооцоо, төлөвлөлт саналыг үндэслэн автозамын ачааллыг зохицуулах нь зайлшгүй болоод байгааг юм. Энэ төслийг танилцуулсаны дараа төлөөлөгчид асуулт  асууж, холбогдох албаны хүмүүсээс тодорхой тайлбар авсан. Яг одоо замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний тухай хэлэлцэн батлахаар хуралдаж байна.   Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин
heden zahuudaa hotiin gadagsh ni nuulge, zuun ailiig ch gesen, turiin baiguulaguudiig nuulge. Minii bodloor shineer hot baiguulah shaardlagtai yum shigee. hotiin tuviin buh zogsooliig tulburtei bolgo yamar ch tulburgvi zogsool baih yosgvi....
2012-08-22
Хазар:
Төрийн байгуулагуудыг Төвөөс гаргах хэрэгтэй.
2012-08-22
pioner:
hotiin tovoor davhar olon zogsool bariache. 1-r egneend zogsoj bga buh mashin chin alga bolno sh de. eupopt bol 1r egneegeer zovhon niitiin teever ybdag zam ih bdag . bituu boglootoi bhad niitiin teever bus l saadgui tsagtaa ybj hurj bdag. mgld bol 1r egneend n baingiin tsagda zogsooh heregtei. tged l nam torgod l . end ch gsn er n tegdeg. buss n saadgui ybad ehelvel humuusch bussaa songodog.bolno. tged facebook metiin olon niitiin setgegdel sanal asuuj boldog heregseleer asuulga asuu. mash olon hun oroltsono. tendees mergen sanaa garna
2012-08-22
замын цагдаа нарыг нэмээд гэрлэн дохиогоор биш цагдаагаар зохицуулбал түгжрэл бага байдаг шт. замын түгжрэлийн ихнэхи нь зохиомол буюу нэгнийгээ хүндлэхгүй байдлаас болж үүсдэг
2012-08-22
Xotiin tubd baigaa 2 duurgee tuxain duurgiinx ni zaxiin xoroond shiljuuleechee tegj baij naad shudnii ubchin bolood baigaa zamiin tugjrel chini bagsna shuu erxem xotiin dargaa.
2012-08-22