Цаасан дээр мөртэй V цахилгаан станц
2012-08-23

Монголд анх 1922 онд Ильичийн гэрэл асав. Ингэж хөдсөн дээлтэй монголчууд өөхөн дэнгээс өндөр хүчдэлд шилжих эхлэл тавигдсан юм. Ленин багш “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм” болно гэсэн нь зарим талаар хоосон мөрөөдөл биш байжээ. Социализмын үед манай улсад найман дулааны цахилгаан станц баригдан ашиглалтад орж, Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур гал алдахааргүй болсон. 1989 онд эрчим хүчний хэрэглээ улсын хэмжээнд дээд цэгтээ хүрэв. Харин зах зээлийн нийгэмд хөл тавьсан эхний үед эрчим хүчний хэрэглээ харьцангуй буурчээ. Үйлдвэр завод хувьчлагдаж, түүхий эдийн хомсдолд орсон томоохон аж ахуйн газрууд хаалгаа барив. Гэсэн ч хүн амын 40,6 хувь нь  нийслэлд төвлөрч, сүүлийн үел их хот ачааллаа дийлэхгүйд хүрэв. Улаанбаатарын гэр хороололд 184 мянган өрхийн 800 мянга шахам хүн амьдарч байна. Тэдгээрийг инженерийн шугам сүлжээнд холбож, орон сууцжуулах зорилт тулгамдсан асуудал болов. Дөрвөн уулын дунд тавьсан барилга байшингуудын шав  замбараагаа алдаж, газар хотойх шахаж байна. Тоо томшгүй барилга байгууламжийн судсаар дамжих цахилгаан, дулааны нөөц ахадсан ачааллаа дийлэхгүй нь. Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. 2007 онд Монголын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийг шинэчлэн баталснаар төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг болсон юм. Энэ хөтөлбөрт 2005-2015, 2020, 2040 он хүртэл гурван үе шаттай хөгжүүлэхээр тусгажээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний суурилсан хүчин чадал 800 мВт, хэрэглээ 700 мВт юм байна. Өнгөцхөн харахад 100 мВт-ын хүчин чадалтай юм шиг санагдаж болно. Гэхдээ манай эрчим хүчний салбар өөрийгөө тохируулах чадваргүй. Өөрөөр хэлбэл өглөө, оройны өндөр ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 100 мВт-ын зөрүүг хааж чаддагүй. Үүнийг ОХУ-аас импортлох замаар тохируулж байна. Иймээс цаашид 200 мВт-аас доошгүй хүчин чадалтай усан цахилгаан станц баривал зохимжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Усан цахилгаан станц нь богино хугацаанд ачаалал авч чаддаг, мөн богино хугацаанд ачааллаа бууруулж чаддаг онцлогтой. Энэ бол уул уурхай олигтой хөгжөөгүй ус голууд саваа халгин цалгиж байсан цагийн мөрөөдөл байж. Харин Улаанбаатарын V цахилгаан станцыг хурдан барьж ашиглалтад оруулахгүй бол 2014 он гэхэд нийслэлийн эрчим хүч, дулааны нөөц шавхагдана гэсэн тооцоо аль эрт гарсан. Уг станцыг их хотын салхины дээд талд барихгүй, Шар хад орчимд барина гэсэн явган яриа хэдэн жил хэсүүчилсэн ч эцэстээ Азийн хөгжлийн банкны судалгаагаар дэд бүтэц нь бэлэн байгаа III цахилгаан станцыг өргөтгөн, дунд даралтын хэсгийг шинэчлэх замаар тэргүүний дэвшилтэт техник технологи ашиглан, байгаль орчинд ээлтэй ДЦС барих нь зөв гэсэн шийдэлд хүрсэн байна. Ийнхүү “Улаанбаатар ДЦС-5” төслийн ажил эхэлж, 2012-2020 онд хэрэгжүүлж дуусгахаар товложээ. Ингэснээр нийслэлийн дулаан хангамжийг сайжруулж, ТБЭХС-ийн цахилгаан эрчим хүчний ачааллын тодорхой хэсгийг хаах төдийгүй хотын дулаан хэрэглэгчдийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, Улаанбаатар болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан хангамжийг дээшлүүлэх байлаа. Гэвч одоогийн байдлаар цаасан дээрхээс хэтэрсэнгүй. Техникийн судалгааг АХБ-ны буцалтгүй тусламжаар АНУ-ын “H&J” компани, БНХАУ-ын “North East Electric Power Design Institute” болон Монголын “Мон-Энержи” компани хамтран гүйцэтгэжээ. 2011 онд ЭБЭХЯ, ТӨХ болон АХБ-ны хамтарсан санамж бичигт гарын үсэг зурав. Дараа нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэх Сингапурын “PwC”, техникийн үйлчилгээ үзүүлэх Шведийн  “COWI” компани газар дээр нь үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Өнгөрсөн оны тавдугаар сард төслийн техникийн судалгааны эцсийн тайлангийн танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, цаашдын хэрэгжилтийг дэмжих шийдвэр гаргасны дагуу Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг БОАЖЯ-ны ерөнхий шинжээч гүйцэтгэж, нарийвчилсан үнэлгээгээр хийх ажлын эзлэхүүнийг тодорхойлжээ. Эрчим хүчний газрын төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих олон улсын тендерийн бичиг баримт бэлтгэх, зарлах, үнэлэх, дүгнэх, шалгарсан компанитай эрчим хүч худалдан авах болон бусад шаардлагатай гэрээ хэлцэл байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт дурдсанаар төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан “Барих-Ашиглах-Шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тохирсон байна. Урьдчилсан шатны тендерийн  бичиг баримт худалдан авсан гадаад, дотоодын 24 компаний 81 төлөөлөгчийг III цахилгаан станцын дэргэд барихаар төлөвлөж буй газрын байдалтай танилцуулсан. “Улаанбаатар ДЦС-5” төслийн Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Монголын “Санни Трэйд” компани бэлтгэж ирүүлээд байна гэж  хэлэхээс хэтэрсэнгүй. 2011 оны сүүлчээр болсон “Улаанбаатар ДЦС-5” төслийн урьдчилсан шатны тендерийн нээлтэд  36 аж ахуйн нэгж оролцох сонирхлоо илэрхийлж, тендерийн бичиг баримтаа худалдан авсны дараа “KOWEPO Consortium”, “Mitsui Co. Ltd”, зэрэг 11 компани саналаа ирүүлсэн байна. ТӨХ-ны дэргэдэх ажлын хэсэг тэдгээр компаниас “Mitsui Co. Ltd”, “Samsung-KOSPO”, “International Power PLC/Sojits Corporation/Newcom LLC”, “Daelim- Lanco” гэсэн дөрвөн консорциумыг хоёрдугаар шатанд шалгаруулав. Одоогийн байдлаар төслийн тендерийн дараагийн шатны бичиг баримтад шаардлагатай Засгийн газрын Концессын гэрээ, цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүч худалдан авах гэрээ, нүүрс хангамж, ус ашиглалт, газар ашиглалтын гэрээний төслүүдийг холбогдох байгууллага, газруудаар хянуулж байгаа гэсээр С.Батболдын Засгийн газар шилээ харуулав. Ийнхүү V цахилгаан станцын хувь заяа өмнөх засгийн өнгөнд цаасан дээр мөртэй өнгөрлөө. Харин нийслэлийн хувь заяаг нэгэн цаг атгаж байсан их хотын экс мэр Ц.Батбаяр эрхэм гишүүн байхдаа III цахилгаан станцын нүүрс буулгах талбайг ашиглаад нэг муу амбаар хажуу бөөрөнд нь нийлүүлж бариад л өргөтгөх гэж байгаа юм хэмээн хөндий хүйтнээр өгүүлсэн нь дулаан, цахилгаан нийлүүлэх ажил санасныг бодвол холоо хэвтэнэ гэж хэлсэнтэй агаар нэг сонсогдож байсан юм. Тэр үнэнийг өгүүлжээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд багтсан Улаанбаатар хотод V цахилгаан станцын 450 МВт-ын хүчин чадалтай нэгдүгээр ээлжийг хэзээ ашиглалтад оруулах бол. Х.Ариунбаатар
Shuud.mn
Сонин хачин
Lhagva:
5-р цахилгаан станцыг барихгүйгэр 1000 айлын орон сууц,найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн тухай ярих нь утгагүй.
2013-06-05
chamd:
End agaar boxirduulagchiin talaar yarisan. Utaa ni bogd uuliig davaad untdag ch bna uu vgvi yu yariagvi. Xamgiin gol nuursnii stantsaas garch bgaa vns yamar xor nuluutai uchir yaj barival zvgeer be gedgiig uuriinxuu bodliig bichsen bna. Medeej nuursend surug tal bgaa ch bas davuu tal bgaa. Gexdee xol zaitai barival damjuulaltiin aldagdal gej bas neg yum bna. Gexdee etsesiin etsest xeregchelch bxgvi bol ene stants xend xeregtei yum be?.
2013-05-29
erchim huch:
zarim neg medee ogie. Beejin hotiig hun bur medej baigaa. Erdoo l 1 r toirgiin gadna manai elchingees zuun uragsh 5 km hurehgyi gazar mash tom stants baidag um. Beejin ovol doo Japan Korea gaas huiten tul dulaan hangamj chuhal tul oir ba. Copenhagen hot bol UB shig l tom hot. Tend hot toirson 54 stants baidag um. Huurs, hog, gaz bugd bagaa. Yagaad gevel negdsen dulaan hangamjtai hot uchraas ter. Medeej ondor technologi toi. Iimd 5 r stantsaa bariulah heregtei. Onder technologi buhii zuuhtai. Baga uns garna. Unsiih odoogiin mayagaar bish bulj daldalna. Bas barilgad hereglene. Sorog tal baga sh uudee.
2012-08-24
Amaraa:
уучлаарай эхэнд биш юм байна. Сүүлд бичсэн.
2012-08-24
chamd:
End agaar boxirduulagchiin talaar yarisan. Utaa ni bogd uuliig davaad untdag ch bna uu vgvi yu yariagvi. Xamgiin gol nuursnii stantsaas garch bgaa vns yamar xor nuluutai uchir yaj barival zvgeer be gedgiig uuriinxuu bodliig bichsen bna. Medeej nuursend surug tal bgaa ch bas davuu tal bgaa. Gexdee xol zaitai barival damjuulaltiin aldagdal gej bas neg yum bna. Gexdee etsesiin etsest xeregchelch bxgvi bol ene stants xend xeregtei yum be?.
Amaraa:
тэр эхэнд бичсэн цагаан солиотой баагий юу худлаа бураад байгаан бэ. Улаанбаатөр хотын агаарын бохирдолын 90%-ийг ДЦСтанц бохирдуулдагч гэх шиг. Тэгж яривал Монгол улсын эрчим хүчний 70%-ийг дангаараа хангадаг ДЦСтанц-4-ийн яндан утаагаа богд уул давуулж хаяхаар хийгдсэн байдаг юм шүү.
2012-08-24
mnmn111:
Мэдээллийн хэрэгслүүд нь нүүрсний цахилгаан станцын талаар энэ мэтээр бичдэг улс дэлхийд Монгол, Африкийн Конго 2-с өөр алга. Гэртээ түүхий нүүрсний оронд хагас кокс түлцгээе гэж баярлан хөөрдөг улс ч Хойд солонгос Монгол 2 л байна даа. Бусад улс оронд гэр ахуйн хэрэгцээнд газрын тос хий л ашигладаг болчихоод байна. Манай мэдээллийн хэрэгслүүдийн агаарын бохирдлын талаар хийж байгаа ажил нь 20 жилийн өмнөх хятадын мэдээллийн хэрэгслүүдийнхтэй их л адилхан юм. Хятадууд тухайн үеийн алдаанийхаа горыг одоо эдлэн агаарын бохирдлоос болж жилд 30000 хүн үхэж, 300000 хүн өвчинд шаналж байна. Дэлхий дахины дагаж мөрддөг 15-50 гэсэн дүрэм бий. Байгалийн хий юмуу нүүрсний хий ашигладаг цахилгаан станц хотоос 15 км харин нүүрсний цахилгаан станц нь дор хаяж 50 км зайд байх гэдэг журам юм. Хэдий хот суурингаас 50 км-т байх ч тэрхүү нүүрсний цахилгаан станцад станцын утааг шүүх төхөөрөмж байх нь ойлгомжтой. РМ, хүхэр, азот зэргийг шүүх төхөөрөмжийг гадаадын цахилгаан станцууд дийлэнх нь ашигладаг. Харин нүүрсний хий, байгалийн хий ашигладаг станцад РМ, хүхэр, азотыг шүүх төхөөрөмж огт шаардлагагүй. Утаа нь угаасаа цэвэрхэн аюулгүй учраас. Нүүрсэнд РМ, хүхэр, азот зэрэг нь ихээр агуулагддаг юм. Ер нь гадаадын улс орнуудын цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмжийг суурилуулсан байдаг ч тэр нь заримдаа нэр төдий зүйл байх ч магадлалтай тул 100% баталгаатай шүүнэ гэдэгт өндөр хөгжилтэй орнууд, гадаадынхан эргэлзээтэй ханддаг. Тэрхүү шүүх төхөөрөмжийг суурилуулахад асар их хөрөнгө мөнгө шаардлагатайн дээр ашиглах явцдаа ч чамгүй их зардал гаргадаг тул засч сайжруулах энэ тэр ажлыг цаг тухайд нь хийгээгүйгээс төхөөрөмж нь эвдрэх, ажиллагаагүй болох зэрэг бэрхшээлүүд ч багагүй тохиолддог аж. Тэгээд ашиглаад ч хор хөнөөлийг тодорхой хэмжээнд бууруулахаас биш огт үгүй хийж бүрмөсөн арилгаж дөнгөнө гэсэн үг огтоос биш. Жишээлбэл: манай 4-р цахилгаан станцад байдаг РМ шүүх төхөөрөмж нь 10 micron -с дээш хэмжээтэй тоосонцрыг л шүүж чадах учраас зөвхөн хүний нүдэнд үзэгдэх цагаан утаа л багасах боловч эрүүл мэндэд хамгийн хортой хэсэг болох 2.5micron-с жижиг хэмжээтэй тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Ийм төхөөрөмжтэй болохоор 4-р цахилгаан станц 3-р цахилгаан станцаас утаа багатай харагдах авч шатааж буй нүүрсний хэмжээ нь хамаагүй их болохоор ялгаруулах хорт бодис нь ч 2 дахин их. Эндээс үүсэх агаарын бохирдлоос болж жилд Улаанбаатарын хүн амын 10% буюу 1000 гаруй хүн үхэж байна. Өндөр хөгжилтэй орон болон хятад улс хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмж хичнээн суурилуулсан ч түүнд итгээд тайвшрах бус цахилгаан станцыг хот суурингаасаа дор хаяж 50 км зайтай байгуулж байна. Гэтэл манай сэтгүүлчид нүүрсний үнсийг барилгын материалд ашиглаж болно мэтийн юм бичих хэрнээ яахаараа Улаанбаатарт байгаа цахилгаан станцуудын үнс хаядаг газар нь Сүхбаатарын талбайгаас 30 дахин том бөгөөд түүнээс ялгарах мөнгөн ус, хар тугалга мөн гүний усны бохирдол зэрэг асуудлын талаар огт хөнддөггүй байна аа. Нүүрсний үнсийг ашиглах боломжтойн хувьд боломжтой. Гэвч нүүрсний үнсээр хийсэн цемент барилгын материал нь жирийн цементтэй харьцуулахад чанар муутайн дээр цемент болгохын тулд зардал ихтэй тул АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудад нийт үнснийхээ ердөө 10 орчим хувийг л ашигласан болоод 90 хувийг нь далайд хаядаг байна. /АНУ, Япон, Солонгос гэх мэт улсуудын ашигладаг нүүрс нь сайн чанарын нүүрс болохоор шатаасан нүүрсний хэмжээний 15%-тай тэнцэх хэмжээний үнс гардаг байна. Харин манайд ашиглаж байгаа нүүрсний чанар муу тул үнс ч их гардаг./ Эдгээр улс орнууд нь далайтай болохоор далайн ойролцоо цахилгаан станцаа байгуулж үнсээ далай руу хаячихдаг харин Улаанбаатарын цахилгаан станцууд яадаг вэ гэхээр Сүхбаатарын талбайгаас 30 дахин том газарт үнсээ хаяж хөрс усыг бохирдуулж байна. Тэрхүү үлэмж хэмжээний үнс нь салхи шуурганд хийсч ойр орчин агаарын бохирдолд ч хувь нэмрээ оруулна. Цахилгаан станцыг хот суурингаас 50км хол байгуулдаг нь ялгарах утаа, хаягдал үнснээс гарах хор хөнөөлөөс хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд юм. Мэдээллийн хэрэгслээр нүүрснээс ялгарах утааг 20% цэвэршүүлнэ гэсэн хоосон горьдлого тээсэн мэдээлэл дамжууллаа ч 3 жилийн дараа тэр нь 10%, 5жил өнгөрөхөд 0% болсон байна. Үнсний 99%-г ашиглана гэдэг нь ч үнэндээ 10 хүрэхгүй хувийг л ашиглана гэсэн үг. Улаанбаатарын цахилгаан станцууд нь ажиллах явцдаа хуралдуулсан үнс нь нэгэнт Сүхбаатарын талбайг 30 нугалахаар үлэмж хэмжээтэй болжээ. Үүндээр нь 5-р цахилгаан станцыг улаанбаатарт байгуулчихвал улсын нийслэл маань мөнгөн ус, хар тугалга-д хордсон ундны ус нь хор болчихсон, гамшгийн хот болох нь дээ. Ард түмэн минь ээ хий дэмий санаагаа чилээх хэрэггүй ээ. Манай мэдээллийн хэрэгслүүд нь ингэж бичих байх шиг байна.Юу вэ гэхээр одоо 5-р цахилгаан станц гэж зүгээр л сенсааци тарьсан төдий үнэндээ огт байхгүй яриа. Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна. 5-р цахилгаан станцын тендерт Японы Marubeni, Mitsui мөн Солонгосын Samsung Америкийн Bechtel зэрэг гадныхон оролцох төлөвтэй байна. АНУ-чуудын нүүрсний цахилгаа станцын талаарх ойлголт хандлагын талаарх тод жишээ нь Lovett цахилгаан станц юм. Lovett нүүрсний цахилгаан станц нь хэдийгээр Нью-ойркоос 80 км зайтай байх авч тэндээс гарах хорт утаа нь ойр хавийн оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна гэдэг шалтаанаар хэдэн жилийн өмнө оршин суугчдын хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр тухайн цахилгаан станцын янданг нь нураасан байна. Энэ талаар тодорхой мэдэхийг хүсвэл та бүхэн net-с өөрсдөө хайж үзээрэй. Мэдээлэл хангалттай байгаа. Харин энд та бүхэнд Япон Солонгосчууд ямар газарт нүүрсний цахилгаан станц байгуулдаг талаар товчхон мэдээлэл өгье. Японы Киото хот нь сая 400 мянган хүн амтай, эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн байдаг нь манай Улаанбаатар хоттой нилээд төстэй. Уг Киото хотын хэрэглээний эрчим хүчийг Киотогоос 100 км зайтай Maizuru хэмээх газрын цахилгаан станцаас илгээдэг байна. Киото Улаанбаатарын адил уулаар хүрээлэгдсэн тул агаарын бохирдол амархан бий болж болзошгүйн үүднээс гэрэл цахилгааныг 100 км-н цаанаас явуулж байгаа хэрэг. Харин Солонгосын нийслэл Сөүл нь 10 сая хүн амтай бөгөөд Сөүлийнхний эрчим хүчний хэрэгцээг 4 цахилгаан станцаас хангаж байна. Уг 4 цахилгаан станцын 2 нь Сөүлээс 60 км зайтай далайн дундах аралд байх ба үлдсэн 2 нь Сөүлээс 50 км зайтай Инчионд байдаг байна. Япон Солонгос зэрэг улсууд нүүрсний цахилгаан станцад утаа шүүх төхөөрөмж, чанарын шаардлага хангасан шалгарсан сайн технологийг ашигладаг ч гэсэн тэд өөрсдөө ч тэрхүү мундаг сайн төхөөрөмжиндөө 100% бат итгэдэггүй хэрэг. Тиймээс л хүн ам төвлөрсөн газраасаа дор хаяж 50 км-н зайтай нүүрсний цахилгаан станцыг байгуулдаг юм. Улаанбаатарын оршин суугчид нийслэл дотроо Сүхбаатарын талбайгаас 5 км зайтай газарт үнэхээр нүүрсний цахилгаан станц байгуулуулахаар болчихлоо гэж үү дээ. 5р цахилгаан станцыг байгуулах нь америк, герман, японы компаний аль нь байсан ч хамаагүй тэднээс нэг зүйлийг асуух хэрэгтэй. Тэдгээр улсын компаниуд өөрийнхөө улсын нийслэлд нүүрсний цахилгаан станц барих болов уу гэж. Барихгүй нь ойлгомжтой дор хаяж 50 км алслагдсан газар барих болно. Өөрийнхөө улсад ингэх мөртлөө яагаад монголд өөрөөр хандана гээч. Учир нь өөрийнхөө нийслэлд амьд хүн амьдарч байгаа мэт харин Улаанбаатарт малнууд амьдарч байгаа мэтээр үзэж байгаа болохоор. Улаанбаатарчуудаа юуны өмнө 5р цахилгаан станцын асуудлыг шийдчихээд дараа нь нийслэлийг нүүлгэх эсэх талаар маргацгаая. Түүнчлэн цахилгаан станцад нүүрс шатаахад шатаасан нүүрсний 20%-тай тэнцэхүйц хэмжээний үнс гардаг тэрхүү үнс нурмыг гадагшлуулах болон турбин хөдөлгүүрийг хөргөхийн тулд ихээхэн хэмжээний ус хэрэглэдэг тул Япон Солонгос зэрэг улсууд далайн ойролцоо цахилгаан станцыг байгуулдаг байна. Гэтэл борооны улирал гэхээр зүйлгүй Улаанбаатарын хувьд газрын гүний ус нь өдрөөс өдөрт хорогдсоор одоо бараг цэвэр усны гачигдалд ороход ойрхон болчихоод байхад үүнээс илүүтэй хайр гамгүй хэрэглэж яасан ч болохгүй. Улаанбаатарын 2,3,4-р цахилгаан станцууд нь 35 жилийн туршид ажиллах хугацаандаа бий болгосон үнс хаях газар нь Сүх жанжины талбайгаас 30 дахин том бөгөөд тэндээс салхинд хийсэн агаарт бужигнах үнс ч мөн агаарын бохирдлын 1 шалтгаан юм. Түүнчлэн үнснээс хөрсөнд шингэх мөнгөн ус, хар тугалга нь хөрс усны бохирдлыг бий болгодог. Гэтэл энэ бүхний эцэст 5-р цахилгаан станцыг УБ-т байгуулаад үнсийг нь хаявал нийслэл маань амьд амьтан тогтохын аргагүй л газар болно доо.
2012-08-23
erchim huch:
zarim neg medee ogie. Beejin hotiig hun bur medej baigaa. Erdoo l 1 r toirgiin gadna manai elchingees zuun uragsh 5 km hurehgyi gazar mash tom stants baidag um. Beejin ovol doo Japan Korea gaas huiten tul dulaan hangamj chuhal tul oir ba. Copenhagen hot bol UB shig l tom hot. Tend hot toirson 54 stants baidag um. Huurs, hog, gaz bugd bagaa. Yagaad gevel negdsen dulaan hangamjtai hot uchraas ter. Medeej ondor technologi toi. Iimd 5 r stantsaa bariulah heregtei. Onder technologi buhii zuuhtai. Baga uns garna. Unsiih odoogiin mayagaar bish bulj daldalna. Bas barilgad hereglene. Sorog tal baga sh uudee.
123:
УЛСТӨРЧДӨД МӨНГӨ УНАГААЖ БАЙЖ ЭНЭ АЖИЛ ЭХЭЛНЭ.
2012-08-23
ард:
Энэ станцыг яагаад бариулахгүй саатуулаад байгааг ойлгохгүй байна,барих шиидвэр гарсан сүүлийн 2 жил судалгааны ажил хийгдсэн шүү дээ энэ талаар салбарын хүмүүсийн санал асуулга яригдсан одоо эхлүүлэх шаардлагатай болоод байна,оройтож байна.
2012-08-23
EDIIIN ZASGIIN ALUURCHIN ZORIGT ENE AJLIIIG ZORIUD GATSAASAN TIIMEES ZORIGTIIG BARIJ AVAAD YALIIG NI OG!!
2012-08-23
nnn:
hyrdan ehluuleh heregtei shuu. shine said aa
2012-08-23
иличийн гэрэл ч аль богд хаант монгол улсын үед ассан юм аа малаа
2012-08-23
zochin:
terguunii technologitoigoor ni Japanchuudaar l bariulchihgui yu, gehdee bugdiig ni japand bugdiig hariutsuulahgui bol mongolchuud oroltsohoor l tusviig ni delseed eheldeg shuu
2012-08-23
мормон:
5-р дцс-ийг барих явдал зайлшгүй.энэ хот ачааллаа даахаа байлаа. Энэ станцийг гахцхүү 3 дахьч ороны тэргүүний технологоор бариулах нь чухал. Орос Хятадын хоцрогдсон хулхи технологиор бариулж, манайхан дундаас нь мөнгө завших юм бол ямар ч хэрэггүй.
2012-08-23