Сургуулиудын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
2012-08-23

Нийслэлийн хэмжээнд нийт 185 мянган сурагч, 181 мянган оюутан, төрийн болон төрийн бус байгууллагад 855 мянган ажилтан замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэсэн судалгаа байдаг. Мөн  тээврийн хэрэгслийн тухайд 180 мянга нь хөдөлгөөнд оролцдог юм байна. Тиймээс зам засварын ажил гэх мэт ажлуудаас шалтгаалан  энэ жил их, дээд сургуулиудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал ХААИС хуучин 08.30 цагаас эхэлдэг байсан бол 10.00 цаг болж өөрчлөгдлөө. Харин  ЭМШУИС 08.30 цагт хичээл эхэлдэг байсныг  09.00 цагт оруулахаар  болжээ.  Харин  ийнхүү цагийг өөрчилж байгааг цааш нь үргэлжлүүлэх эсэх нь удахгүй тодорхой болох аж. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин
ZAR:
ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA 88003405
2012-08-23